Шууд Chart

Кори Картер 400 метрийн халхалттай уралдаанд түрүүллээ

2017-08-12 15:28:33

16 дахь удаагийн ДАШТ-ий 7дахь өдөр эмэгтэйчүүдийн 400 метрийн халхалттай уралдаанд АНУ-ын тамирчид эхний 2 байрыг эзэлсэн байна. 25 настай Кори Картер энэ өдөр 53.08 секундын хугацаанд замаа туулж, тэргүүн байрт шалгарсан бол Риогийн олимпийн наадмын энэ зайн аварга, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Далила Мохаммэд мөнгөн медалийн болзол хангажээ. Харин 3-р байрыг 25 настай Ямайкийн тамирчин Ристананна Трэйси эзэлсэн байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Кори Картер 400 метрийн халхалттай уралдаанд түрүүллээ  
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй