![](/uploads/201311/news/thumb/07e2e4544e73fb5041d5148a13abce21_x3.jpg)
“Сайхан хараа” ХХК-ийн борлуулдаг БНХАУ-д үйлдвэрлэсэн “Тайга” нэрийн OC-32,5 маркийн 50 кг-аар савлагдсан цемент холбогдох стандартын шаардлагад нийцэхгүй, барилга байгууламжийн чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн иргэдийн гомдол ШӨХТГ-т иржээ.
ШӨХТГ-аас ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газартай хамтарч тэднийг шалгасан байна. Уг цементээс дээж авч Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораториор шинжлүүлэхэд цементийн савлагааны битүүмжлэлийг алдагдуулж, дахин савласан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Чанарын шаардлага хангаагүй цементийг хэрэглэгчид болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд худалдаалж буй үйлдэл нь хууль зөрчсөн учир тус ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн хоёрдугаар зүйлийн 24.13 дахь заалтын дагуу захиргааны шийтгэл хүлээлгэлээ.
Мөн шинжилгээний дүгнэлтээр чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдож, улсын байцаагчийн акт үйлдэн лацадсан цементийг устгалд оруулж, зөрчлийг арилгуулжээ.
Шаардлага хангаагүй цементийг устгалаа | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.