Шууд Chart

“Тусгаар тогтнол” яруу найргийн наадам болно

2013-11-21 13:49:40

Улс тунхагласны баярт зориулан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү наадамд найрагчид эх орон тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр оролцох бөгөөд яруу найргийн бүтээлийг энэ сарын 24-нийг хүртэл Тусгаар тогтнолын ордны 201 тоотод хүлээн авах аж. Мөн sg@namzh.mn  хаягаар оролцогчид өөрсдийн уран бүтээлээ илгээж оролцоно. Уг наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Тусгаар тогтнол” яруу найргийн наадам болно  
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй