Шууд Chart

Карлос Вела Лос-Анжелес хотын шинэ багт тоглоно

2017-08-13 17:04:29

АНУ-ын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Мэйжор лиг”-ийн тэмцээн ирэх жилээс эхлэн хүрээгээ тэлж, нийтдээ 23 баг өрсөлддөг болох юм. Тэгвэл лигийн багуудын тоог нэмэгдүүлэхээр болсон шинэ клубуудын нэг болох “Лос-Анжелес” багт мексикийн шигшээ багийн хөлбөмбөгч Карлос Вела тоглохоор болсон байна. Түүний хувьд ийнхүү 2012 оноос хойш хүчин зүтгэсэн Испанийн “Реал Сосьедад” клубээ ирэх улирлаас орхихоор болж, 2018 онд АНУ-д хүрэлцэн ирж тоглохоор боллоо.

Өдгөө 28 настай жигүүрийн довтлогч Карлос Вела 2005 оноос 2012 оныг хүртэлх хугацаанд Английн “Арсенал” клубын тамирчин байсан ч хэд хэдэн багуудад зээлээр тоглож байсан юм. Улмаар өнгөрсөн 5 жилийн хугацаанд “Реал Сосьедад” клубын бүрэлдэхүүнд 230 тоглолтод оролцохдоо 72 гоол оруулж, 41 гоолын дамжуулалт өгчээ.  Мексикийн шигшээ багт Карлос Вела 2007 оноос хойш тоглохдоо 55 тоглолтод оролцож, 17 гоол оруулаад байна. Түүний нутагт нэгт тамирчин, шигшээ багийн хамтрагчид болох ах дүү Дос Сантос нар мөн Лос-Анжелес хотын өөр нэгэн баг "ЛА Галакси" багийн бүрэлдэхүүнд хамтдаа тоглохоор болоод юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Карлос Вела Лос-Анжелес хотын шинэ багт тоглоно  
Үзсэн: 2320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй