![](/uploads/201708/news/thumb/030a6f239b23eab778ed52ea4d921f73_x3.jpg)
Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн спортын 2017 оны ДАШТ Английн Лондон хотноо 9 дэх өдрөө үргэлжилж байна. Дэлхийн 203 орны баг тамирчид өрсөлдөж байгаа 16 дахь удаагйин ДАШТ маргааш сүүлийн өдрөө үргэлжилж, зай төрөл тус бүрийн медалийн эзэд тодрох юм. Тэмцээний 9 дэх өдрийн тоймыг одоо хүргэе.
Эмэгтэйчүүдийн 100 метрийн халхалттай уралдаанд энэ өдөр шигшээд шалгарсан дэлхийн шилдэг 8 тамирчин гараанаас гарч, Австралийн 30 настай гүйгч Сэлли Пиерсон 12.59 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ. 2-р байрт АНУ-ын 33 настай тамирчин 2008 оны олимпийн аварга Даун Харпер-Нелсон шалгарсан бол Германы Памела Дүткиевиш 3-р байрыг эзэлжээ. Энэ зайн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Kendra Harrison харин 4-р байрт барианд оржээ. Австралийн Сэлли Пиерсоны хувьд Бээжингийн олимпд мөнгөн медаль, 2012 оны Лондоны олимпд энэ зайн аварга болж байсан билээ. Харин ДАШТ-д ийнхүү 6 жилийн дараа дахин түрүүллээ.
Сэлли Пиерсон 100 метрийн халхалттай уралдаанд түрүүллээ | ||
Үзсэн: 1765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.