Энэ өдрийн хамгийн онцлох мөч эрэгтэйчүүдийн 4х100 метрийн зайн шигшээ уралдаан байлаа. Энэ удаад дэлхийн хамгийн хурдан хүн хэмээгддэг Усайн Болт тэргүүтэй Ямайкын баг тэргүүлэх амжилтыг үзүүлнэ гэж дэлхий нйит таамаглаж байсан ч 4-р гараан дээр уралдсан Усайн Болтын гуяны арын шөрмөсний гэмтэл нь уралдааны явцад сэдэрч, замаа дуусгаж чадсангүй.
Ингэснээр ИБУИНВУ-ын баг тамирчид 37.47 секундын амижлтаар алтан медалийг хүртэж, ДАШТ-ий түүхэн дэх 3-р байрт орох цагийн амжилтыг үзүүлсэн байна. Тэгвэл Жастин Гэтлин тэргүүтэй АНУ-ын баг мөнгөн медаль, ази тивийн төлөөлөл Японы баг хүрэл медалийн эзэн болжээ. Олимпийн наадмын 8 алтан медальт, ДАШТ-ий 11 алтан медальт алдарт тамирчин Усайн Болт ийнхүү сүүлийн уралдаанаа хийснээр дэлхий нийт ч түүнийг сүүлийн удаа уралдааны зам дээр харсан нь энэ байсан юм.
Усайн Болт гэмтэж, Их Британичууд 4х100-д түрүүллээ | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.