Шууд Chart

Н.Алтанхуяг: Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй

2013-11-21 15:00:05

Өнгөрсөн долоо хоногт "11 11" төвд цагаан толгойн 4 үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ. Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын бодлого. Энэ тогтоолд бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гаргаж мөрдүүлэх тухай заалт хэрэгжиж эхэлсэн. Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх тухай заалт орсон бөгөөд эрдэмтэд ажиллаж байгаа. Ийм  толь бичиг гарна. Түүнээс өөрөөр цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй гэж  Ерөнхий сайд мэдэгдлээ.
 
“Гудамж” төслийн хүрээнд 16 уулзвар ашиглалтад орсон
 
Бүтээн байгуулалт, замын шинэчлэлээс ард иргэд хожно. “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 16 уулзвар ашиглалтад орсон. Ойрын хугацаанд 2 уулзвар ашиглалтад оруулна. “Өргөө” кинотеатрын урд талын уулзварыг шинэчлэхэд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ уулзвараар жилд давхардсан тоогоор 33,3 сая машин нэвтэрнэ. Нэг машин уг уулзвараар дамжин өнгөрөхөд дунджаар 10,2 секунд, жилд 2 цаг 20 гаруй минут хэмнэнэ. Уулзвараар нэвтэрч буй машинууд жилд ийм хугацааг хэмнэхээс гадна нийт 1023 литр шатахуунаас 1,6 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
 
Монгол Улс хоёр хөрштэйгөө хатуу хучилттай автозамаар холбогдлоо
 
Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор Монгол Улс хоёр хөрштэйгээ хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Хамрын хийд, Энергийн төвийн 42 км зам ашиглалтад орсон нь аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой ажил боллоо.
 
Мөн Замын-Үүд дэх шингэн ачаа ачиж буулгах байгууламжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажилтай танилцлаа. Өртгөлийн ажил ирэх сарын эхээр дуусна. Ингэснээр манай улс бензин, дизелийн түлшний хэрэгцээнийхээ 50 хувийг
Солонгос, Хятад улсаас хангах боломж бүрдэнэ.
 
Хүрэлтогоот дахь Одон орон судлалын төв төдийгүй шинжлэх ухааны байгууллагууд иргэдэд нээлттэй болох учиртай. Ийм чиглэл барьж Одон орон судлах оргилд ажилласан гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг 30 минут уулзалтынхаа эхэнд товч мэдээлэл хийлээ.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Н.Алтанхуяг: Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй  
Үзсэн: 1594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй