ОХУ-ын Улаан-Үд хот дахь Буриадын драмын академик театрын тайзнаа Хэнтий аймгийн яруу найрагч Болдын Батхүүгийн “Аялгуут сайхан буриад хэл” уран бүтээлийн үдэшлэг энэ сарын 29-30-ны өдрүүдэд болно. Үдэшлэгт МУГЖ С.Жавхлан түүний гэргий Г.Эрдэнэчимэг нар уригджээ.
Мөн Өвөрмонголын Сэсэгмаа Буриадын Чингис Раднаевтай Б.Бүрэнбаярын ая, Б.Батхүүгийн шүлэг “Ээж аав хоёр” дууг хамтран дуулна. Үдэшлэгт Хятадын “Жалам хар” хамтлаг, залуу дуучин Лхамын Цэгмид оролцох бол Буриадын талаас дуучин Билигма Ринчинова, Мэргэн Санданов, Сультим Дашапылов, Буриадын Ардын жүжигчин Намхайн Мөнхзул нар оролцох гэнэ.
Харин Монголоос Ардын жүжигчин Б.Шарав, төрийн шагналт Н.Жанцанноров нар хүндэт зочноор уригдсан бол үлгэрч магтаалч, МУГЖ Г.Явгаан, дуурийн дуучин Ш.Энхбат, дуучин Н.Ундрал, Х.Дуламсүрэн нар уран бүтээлээ өргөнө.
“Аялгуут сайхан буриад хэл” үдэшлэгт С.Жавхлан гэргийн хамт уригджээ | ||
Үзсэн: 1771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.