Ховд аймгийн харъяат “Б” гэгч нь шунахайн сэдэлтээр бусадтай үгсэн тохиролцож, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн цахим системд хууль бусаар нэвтэрч, оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй АШУҮИС болон тус сургуулийн Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгийн салбар сургуулиудад суралцдаг оюутнуудын голч дүнг засварлажээ.
Монгол Улсын Засгийн газраас олгодог оюутны тэтгэлэг 70 мянган төгрөгийг авах шалгуур үзүүлэлтийг хангуулж тэтгэлэг өгч, улирлаар тооцон олгодог тэтгэлэгийн нэг сарын тэтгэлэгтэй тэнцэх мөнгийг авдаг болохыг тогтоож, “Б” гэгч нь нийт 12 оюутны голч дүнг засварлан тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангаагүй оюутанд тэтгэлэг олгуулан улсад 3 сая 360 мянган төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэргийг илрүүлэн шалгаж байна.
Оюутнуудын голч дүнг хууль бусаар засварлажээ | ||
Үзсэн: 1299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.