![](/uploads/201708/news/thumb/67b04579c57b47cfe18332bb44687f3b_x3.jpg)
Зуны 29-р Универсиад наадамд оролцож байгаа Монголын баг хамт олны туг өргөх ёслолын ажиллагаа Тайпей хотноо боллоо. Энэ ёслолын ажиллагаанд Монголын багаас Тайпей хотноо хүрэлцэн ирээд байгаа баг хамт олон, албаны хүмүүс оролцжээ. Одоогоор туялзуур сэлэм болон таеквондо, хүндийн өргөлт, усанд сэлэлтийн спортын төрлөөр оролцох нйит 19 тамирчин Тайваньпд хүрэлцэн ирээд байгаа юм. Энэ үеэр зуны 29-р универсиад наадмыг зохион байгуулах хорооныхон Монголын багийн хамтаар Канад, ӨАБНУ, Лихтенштейн, Швейцарь гэсэн 4 орны баг хамт олны эх орны далбааг нэгэн зэрэг мандууулж, туг өргөх ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм. Энэ ёслолын ажиллагаанд универсиад наадамд оролцож байгаа Монголын багийн ахлагч, АОСХ-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн Д.Жаргалсайхан, МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа нарын тэргүүтэй албаны хүмүүс болон багш дасгалжуулагч нар, тамирчид оролцлоо. Зуны 29-р универсиад наадамд Монгол улс жүдо бөх, ширээний теннис, бильярд, гольф, хөнгөн атлетик, туялзуур сэлэм, таеквондо, хүндийн өргөлт, усанд сэлэлт гэсэн спортын 9 төрлөөр оролцох юм. Энэхүү ёслолын ажиллагаанд мөн Тайванийн Тайпей хотноо зохиогдож байгаа зуны универсиад наадмын тамчирчдын тосгоны даргын орлогч хүрэлцэн ирж, монголын болоод бусад орны баг тамирчидтай дурсгалын зүйлс солилцохын зэрэгцээ манай улсын баг хамт олонд халуун баяр хүргэж, амжилт хүслээ.
Монголын тамирчдын бэлтгэл маргаашнаас хуваарийн дагуу эхэлнэ. Мөн ихэнх спортын төрлүүдийн техникийн зөвлөгөөний хурлууд энэ 7 хоногт болно. Тамирчдын тосгонд наадмыг зохион байгуулагчид болон тайваньчууд манай улсын баг хамт олныг тун зочломтгой, найрсагаар хүлээж авсан юм. Түүнчлэн монголын багийн тамирчид өөрсдийн байрлаж байгаа тамчирдын тосгон, явагдаж байгаа үйл ажиллагаанууд, наадмын зохион байгуулалтад туйлын сэтгэл хангалуун байгаагаа хэлж байсан юм. Зуны универсиад наадам энэ сарын 19-30-ны өдрүүдэд үргэлжлэн явагдаж, 7369 тамирчин спортын 19 төрлөөр өрсөлдөнө. Энэ наадамд нийтдээ дэлхийн 5 тивээс 162 орны 12500 орчим тамирчин төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм. “Чиний төлөө, залуусын төлөө” уриатай дэлхийн оюутан залуучуудын зуны универсиад наадмаас 275 багц медалийн эзэд тодорно. Энэ наадмын талаарх мэдээ мэдээллүүдийг уншигч олон та бүхэн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн спортын мэдээгээр өдөр тутам хүлээн авч үзэх боломжтой.
"Универсиад-2017"-д оролцох Монголын баг тугаа мандууллаа | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.