![](/uploads/201311/news/thumb/72fa648e924e1154b438f97ec2e453e5_x3.jpg)
Азийн далай тэнгист явуулах Хятадын үйл ажиллагаа идэвхжиж байгаа учир АНУ ын тэнгисийн цэргийн төсвийн хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж АНУ ын конгрессийн зөвлөл үзэж байна.
Лхагва гарагт АНУ хятадын эдийн засаг болоод аюулгүй байдлын хяналтын зөвлөл нэгдсэн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтдээ уг шаардлагыг тусгажээ.
Азийн бүс нутгийн далай тэнгист Хятад улс аливаа нэг үйл ажиллагаагаа идвэхжүүлж байгаа эсэхийг шалган тогтоохын тулд АНУ ын тэнгисийн цэргийн хүчин ази номхон далайн бүс нутаг дахь хүчнээ нэмэгдүүлэх нь зүйтэй, АНУ ын батлан хамгаалахын төсвийг бууруулах нь тэнгисийн цэргийн энэ стратегид сөргөөр нөлөөлөх юм гэж уг зөвлөл үзсэн байна.
Энэ дүгнэлтэнд Хятад удс ойрын 3-5 жилийн хугацаанд Хятадын өмнөд болон зүүн тэнгист ажиглалтын 100 жижиг хөлөг онгоц байршуулах, 30 гаруй эргийн харуул хамгалалатын хөлөг онгоцыг байршуулахаар төлөвлөсөн гэдгийг тусгасан юм.
Тэнгисийн цэргийн хүчний төсвийг нэмэх шаардлагатай байна | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.