Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 22/

2013-11-22 06:27:52

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 20. Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Сэрэхүй. Наран 08.28-д мандаж, 17.24-д жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 13 цаг 13 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Удирдагч байдлаа харуулах өдөр. Шалихгүй дургүйцэл хүртэл бүтээмжинд тань саад болж мэднэ. Та тайван байж өөрийгөө удирдаж чадах ч бусад хүмүүс тантай адил ийм авъяасгүй. Одоо л жинхэнэ өөрийн удирдах чадвараа бусдад үзүүлэх цаг болсон. Таны хамтрагч найзууд бүр дарга эсвэл дасгалжуулагч тань хүртэл таниас нөхөрсөг эелдэг байдлыг мэдэрч таны юу хэлэхийг сонсоход бэлэн байна. Буд гариг Загасны орд руу ухарч эхлэнэ. Тийм учир судлан шинжилсэн шинэ төлөвлөгөөнүүдээ дараа сарын эхээр хэрэгжүүлэхэд бэлэн болго.


Хумхын орд (1/20-2/18): Эрэгцүүлэх өдөр. Одоо төсөв санхүүгээ дахин цэгцлэн, өөрийнхөө нөөцүүдийг үнэлж үзэхэд тохиромжтой үе юм. Хэрэв танд ажил тань таалагдахгүй байгаа бол ямар ажил танд тохирч, урам зориг өгөх, таны хэрэгцээг хангахыг бодож үзээрэ

 

Загасны орд (2/19-3/20): Сандралд орох өдөр. Анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр байх нь өнөөдөр хангалттай эрч хүчийг хуримтлуулахад нөлөөлөх болно. Эерэг нөхцөл байдлыг олго. Энэ нь таны давуу талыг нээн илрүүлнэ. Шинэ аз туршсан бизнөс дээр хамтран ажиллах нь тааламжтай байх бөгөөд бусад хүмүүст өөрт байгаа урам зориг хүчний нөөцийг харуулж чадна. Дарга болон дээд албан тушаалтнууд тань танаас илүү их зүйлийг шаардаж магадгүй. Гэвч энэ нь ихэнх эрч хүчтэй загаснуудын хувьд асуудал биш байх болно. Ихэнх загаснуудын нэр хүнд олны дунд өсч бусдын хүндлэлийг хүлээнэ.

Хонины орд (3/21-4/19): Од гарагсын эрхшээлээр таны анхаарал хайхрамжгүй болж мэднэ. Олон хүн эрүүл мэндээ эрсдэлд оруулж болно. Өнөөдөр аюултай спортын төрлөөр хичээллэх өдөр биш. Хүнтэй уулзахаар тохирсон хүмүүс чухал байр суурьтай яг таарсан хүнтэйгээ учирна. Дайснуудын зүгээс далд явуулга ирэх эсвэл нөхцөл байдал танд ашиггүйгээр эргэж магадгүйг од эрхэс танд сануулж байна. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахад хамгийн тохиромжтой үе.


Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Энэ өдөр таны байгалиас заяасан мэдрэмж өндөр байна. Уран зураг хөгжим, утга зохиол, боловсрол нийгмийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Сонирхолтой уулзалт хүмүүстэй танилцах урлагийн бүтээл хуучны эд зүйлс худалдан авах зэрэг үйл явдлууд таныг хүлээж байна. Уран бүтээлийн хувьд өөрийгөө хөжүүлэх тохиромтой цаг мөч. Гадаад хэл сурч эхлэхэд хамгийн тохиромжтой үе. Оюутан сурагчид ирэх шалгалтандаа зөвхөн өөртөө л найдах шаардлагатай тулгарна.

Ихрийн орд (5/21-6/21): Сониуч өдөр. Энэ өдөр нь ихрийнхэний зүрх сэтгэлийг хаашаа ч юм зална. Хаашаа гэдэг нь зөвхөн та нараас л шалтгаална. Хамтын ажил таны зохион байгуулах ур чадварыг харуулж мэргэн үгс таны үнэ цэнийг илтгэнэ гомдлыг эелдгээр хүлээж ав. Та өвлүүлж байгаа зүйлсиинхээ талаар мэдлэг дутмаг бол гэр бүлийн модны судалгаагаа үргэлжлүүлж, хүүхэд насандаа эргэж очих нь найдвар төрүүлнэ. Та санасандаа хүрэхийн тулд бодитои ажиллаж баиж өөрийн тогтвортой найдвартай байдлыг бүрдүүлнэ. Хуучин найзуудтайгаа холбоо барьж оройг сайхан өнгөрүүл.

Мэлхийн орд (6/22-7/22): Найзархаг өдөр. Нийтэч буд гариг одоо үхрийн орд руу хөдөлж тэндээ сар, бархасбадьтай нийлэх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ шүүмжлэлтэй нөхцөл байдал асуудлуудыг нухацтай авч хэлэлцэх гайхалтай боломж танд ирнэ. Хэрвээ үнэнч нээлттэй байж чадвал холбоо тань хүчирхэгжиж хамтын зорилгыг амжилттай үр дүнд хүрэхийн төлөө зам тавьж эхлэнэ. Адилхан ажил нэгтэй хүмүүс рүүгээ та нэт ашиглан сайхан хариу өгч багийнхаа зүрхэнд өөр үзэл бодлыг авчирна. Төрөл бүрийн үзэл бодол танд амьдралаа өргөнөөр харах боломжийг өгнө.


Арслангийн орд (7/23-8/22): Найдвартай өдөр. Нар хилэнцийн орд руу шилжсэнээр таны хувьд ажил мэргэжил тэргүүн эгнээнд тавигдах бололтой. Ихэнх арслангууд цаашид дахин сурах боломжийг эрж хайх болно. Үнэмлэх олгох богино хугацааны сургалтанд суух эсвэл ажил дээрээ дадлага хийх зэргээр өөрийнхөө чадварыг нэмэгдүүл. Та хэрэв өөртөө итгэлтэй байж чадвал танд чухам юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Хичээл заах, аялах зэрэг нь таны сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлнэ. Та юу ч хийж бай хамаагүй үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдын итгэлийг алдахгүй байхыг хичээгээрэй.

Охины орд (8/23-9/22): Болгоомжлох өдөр. Хамтран ажиллагчдаа бага ч болов сайхан сэтгэл гарган туслах ажлын байраа эмхлэх, салхинд гарах нь таны сэтгэл санааг сайхан болгоно. Ойрын үед хэрэгжүүлэхээр шийдсэн боловч хойшлуулсаар л байгаа хоолны дэглэм болон дасгал сургуулалтын хөтөлбөрөө эхлүүл. Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхдээ болгоомжтой бай. Эс бөгөөс та асуудалд орж болзошгүй.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Ярвигтай өдөр. Бизнесийн ажил санхүүгийн хэрэгцээтэй асуудлууд саадгүй үргэлжилнэ. Таны удирдагч эсвэл нөлөө бүхий хамтрагч тань таныг урмын үгээр шагнана. Олон нийтийн ашиг сонирхол, хууль журамтай холбоотой асуудлууд ялангуяа үйлчлүүлэгчтэй холбоотой асуудалд саад болон удаашрал гарна. Төлөвлөсөн ажлаа дуусахаас өмнө ажлынхаа зарим зүйлийг шалгах хэрэгтэй. Өдрийн эхээр ачаалал ихтэй байх ч үдээс хойш тайван болно.

Хилэнцийн орд (10/23-11/21): Чухал өдөр. Бие махбодийнхоо илгээж буй дохиог хүлээн ав. Ирээдүйд тулгарч болох асуудлаас зайлсхийхийн тулд өнөөдөр эрүүл мэнддээ анхаар. Учир нь аливаа эрүүл мэндийн асуудал цаашид архаг хууч өвчин болон хувирч амьдралын хэв маягийг чинь өөрчилж болзошгүй. Шинэ хүнс ногоо агуулсан хоол хүнс хэрэглэж, хуурч шарсан бүтээгдэхүүнийг хоол хүнснийхээ жагсаалтнаас хас.

Нумын орд (11/22-12/21): Хоёрдмол өдөр. Өдрийн хоёрдугаар хагаст ихээхэн хүчээ үрэх таагүй зүйл сэтгэл санааны хямрал гарна. Таны үйлдэл замбараагүй байна. Эргэн тойрны чинь хүмүүс таны занг ойлгохгүй байна. Явах гэж буй аялал танаас ихээхэн оюун санааны болон биеийн хүчний эрч хүч шаардана. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Даарч хөрөхгүйг хичээ. Онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар. Алдагдалд орж болзошгүй тул бэлэн бай.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 22/  
Үзсэн: 2526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй