Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг энэ сарын 11-нд гарчээ. Хэргийн мөрөөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, НЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, эрхэлсэн тодорхой ажилгүй сэжигтэн Ж, Б нар үйлдсэнийг тогтоосон байна.
Дээрх хоёр этгээд нь 2017 оны 07 дугаар сард ШШГЕГ-ын харъяа онцгой дэглэмтэй хорих ангиас суллагдаад ийнхүү дахин гэмт хэрэг үйлджээ.
Галт зэвсэг хулгайлсан хэргийг шуурхай илэрүүлжээ | ||
Үзсэн: 1447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.