![](/uploads/201311/news/thumb/3a30a619d81e016e0674e2d880956d9d_x3.jpg)
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар өсчээ. Тухайбал, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Мөн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.9 хувиар, өмнөх 7 хоногийнхоос 0.5 хувиар өссөн байлаа. 1-р зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 2.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 1.4 хувиар өссөн байв. 2-р зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Гол нэрийн барааны үнэ 1.5 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.