Шууд Chart

45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ

2013-11-22 09:42:12

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон.

Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо  ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ.
 
Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан мэдээллээс харж болно. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ.
 
Авто тээврийн газрын 2013 оны наймдугаар сард гаргасан мэдээгээр Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй