Шууд Chart

“Монгол орны жигүүртэн амьтад-2013” уралдаан болно

2013-11-22 09:52:19

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол орны жигүүртэн фото зургийн уралдаанаа дөрөв дэх жилдээ зарлаж байна. Монгол орны жигүүртэн амьтад фото зургийн уралдаан нь Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих зорилгоор зохион байгуулагддаг билээ.

Уралдааныг нэгдүгээр сарын 5-нд шалгаруулах бөгөөд шилдэг зургийн эздэд шагналыг нэгдүгээр сарын 10-нд зохион байгуулагдах Шувуу сонирхогчдын уулзалтын үеэр гардуулна. Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгахаар зориулж доорх “Facebook page”-д байнга нийтлэх юм байна.

Энэ жилийн уралдаан уламжлал ёсоор 2013 оны  арванхоёрдугаар сарын 30 хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа “info@wscc.org.mn” хаягаар илгээх юм байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Монгол орны жигүүртэн амьтад-2013” уралдаан болно  
Үзсэн: 2587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй