Шууд Chart

Үхрийн цул махны үнэ 2.4 хувиар буурчээ

2013-11-22 10:16:15

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.9 хувь, адууны махны үнэ 3.1 хувь, ямааны махны үнэ 9.4 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувиар буурчээ.

Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 3.2 хувь, хонины ястай махны үнэ 0.1 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн цул махны үнэ 2.4 хувиар буурчээ. 2013 оны 11-р сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6760 төгрөг, хонины цул мах 6950 төгрөг, үхрийн /ястай/ мах 7710 төгрөг, үхрийн цул мах 9020 төгрөг, ямааны мах 5100 төгрөг, адууны мах 5800 төгрөгийн үнэтэй байна.

Мөн будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар өссөн байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Үхрийн цул махны үнэ 2.4 хувиар буурчээ  
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй