Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2017-08-26 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 5. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, Долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр.



                          Барилдлага: Үл тохирох
                          Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй
                          Суудал: 
Шороо

Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Од эрхэс гэнэтийн хэт ачаалал, сэтгэл санааны тогтворгүй байдал, хоолны дуршил ихсэж, багасахыг сануулж байна. Хоолны сонголт муу байх нь эрүүл мэндэд тань хор хөнөөл учруулна. Эрчимтэй амьдрал таны зүрхэнд хэт ачаалал өгнө. Аль болох их амар, дураараа эм хэрэглэх нь зохисгүй хооллолтоос багагүй хортой.


ҮХЭР (4/20-5/20)

Бодлогогүй алхам хийж болзошгүй. Тэнцвэрээ алдах магадлалтай. Аливаа зүйлийг сайн бодож хий. Бодол санаагаа төвлөрүүлэхийн тулд ганцаараа бай. Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс аливаа боломж олох шинэ санааг тань нээж өгнө. Танд өрөө төлнө гэж амласан байсан ч биелэгдэх магадлал бага байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бага ч гэсэн мөнгийг эргэлзээтэй үйлдвэрлэлд бүү оруул. Яаран буруу хөдөлснөөс сайтар бодож, төлөвлөсний дараа хийх хөрөнгө оруулалт танд удаан хугацааны ашиг авч ирнэ. Амралт зугаалгаар явбал найз нөхдийнхөө харилцааг улам гүнзгийрүүлж, ажил хэргийн ирээдүйтэй санааг олох сайн өдөр болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөрийн зарчмаа хамгаалах өдөр. Өнөөдөр тийм ч их итгэлийг хүлээдэггүй найз нөхөд, хамт ажиллагсдаа сайн ажигла. Магадгүй танд өөрийн үзэл бодол, зарчмыг хамгаалах хэрэг гарна. Үйл явцыг та өөртөө ашигтайгаар өөрчилж чадахгүй л болов уу, анхаарал, болгоомжтой бай.


АРСЛАН (7/23-8/22)   

 Сарын сүүлчээр та хамаг анхаарлаа эд материалын асуудлууддаа хандуулна. Од эрхэсын нөлөөгөөр өнөөдөр таны хийх гэж төлөвлөсөн ажил саадгүй бүтэх болно. Хайр сэтгэлийн хувьд ч тааламжтай байх болно.


ОХИН (8/23-9/22)

Ажил төрөл маш их байх тул амрах, спорт танхим ч очих цаг зав олдохгүй болно. Өөрийн залхуу байдлаа янз бүрийн нөхцөл байдлуудаар цайруулах гэж бүү хичээ. Ядаж л өглөөний дасгал хий эсвэл ажил, дэлгүүр рүү явахдаа алхаж байхыг зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хайр сэтгэлийн хувьд таагүй өдөр. Та гэр бүлдээ анхаарал тавих цаг иржээ. Тийм ч үнэтэй бус олон зүйлийг худалдан авна. Эдгээр нь дараа таны гайхшралыг төрүүлнэ. Та нэрээ нууцалсан хүнээс энэ сард бэлэг авна. Хэт үнэтэй бэлэг өгснөөр танд тийм хариу барих боломжгүй байгаа найзыгаа эвгүй байдалд оруулж мэднэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр таныг олон асуудал зовоосон ч гэсэн ажил, хайрынхаа аль чухлыг сонгох хэрэгтэй. Ирэх амралтын өдөр гэр бүл, төрөл төрөгсдийнхөө харилцаанд анхаарлаа хандуул. Гэр бүлд эзлэх байр суурь тань өснө. Үдээс хойш зардал өсөх авч ажил хэргээ урагшлуулахад дөхөм болох тул түгшсэний хэрэггүй.


НУМ (11/22-12/21)

Амьдралын байдал нэг хэвийн байхгүй тул хүрээлэн байгаа орчинтойгоо зохицож, хамтран зөв ажилла. Ямар ч муу санааг умартан, сайн талаас нь бодож ажлаа явуул. Та олон янзын буяны үйлс үйлдсэнээрээ бүү ил тод бахарх. Ойр дотнынхныхоо төлөө санаа тавьсан явдлаараа бахарх.


МАТАР (12/22-1/19)

Настай хүмүүстэй харьцахад таатай өдөр. Хайрттайгаа бүрэн ойлголцоно. Хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд нэвтрэхэд хүчин чармайлт шаардагдана. Тэдэнд дарамт бүү үзүүл. Зүүд зөнтэй байж ирээдүйн тухай олон зүйлсийг хэлж өгч магадгүй.


ХУМХ (1/20-2/18)

Бусдыг нэвт харах, шийдэмгий зан ааштай, өөртөө итгэлтэй өдөр. Иймээс өөрийгөө хэт дөвийлгөснөөс болж алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байна. Далд нууц явуулгад бүү татагд. Шийдвэр гаргахаас урьдаар сайтар бод. Хүнд үед дотны хүмүүс тань дэмжлэг үзүүлнэ гэдгийг бүү март.


ЗАГАС (2/19-3/20)

Таны амьдралд таатай өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүс үнэнч ханьтайгаа учрах бололтой. Гэр бүлийн бяцхан баяр зохион байгуул. Дотоод сэтгэлээ төгөлдөржүүлэх, дутагдлаа ялан дийлэхэд таатай өдөр. Гэнэтийн таатай бэлэг, сайхан мэдээ авах, хонжвор хожих магадлалтай байна.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна   
Үзсэн: 1998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй