“Universe Best Songs 2012” тэмцээний шилдэг оролцогч Б.Мөнх-Эрдэнийг бид “Хуучин гитар”, “Хунгийн сүүлчин дуу” киноны дууг хэрхэн амьдуулснаар нь мэдэх болсон. Дуулах ур чадвар, хоолойны царын хувьд Монголын рок хөгжмийн ертөнцөд шинийг бүтээх найдвар авчраад буй энэ залуу Шведийн урлагийн сургуульд рок дуучин мэргэжлээр суралцжээ.
Харин энэ удаа “Чамаас асууя” нэртэй шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргэж байна. Энэхүү дууны шүлгийг дуучны багын найз Б.Чингүүн хэмээх залуу бичсэн бол аяыг “Bros” энтертайнментийн хөгжмийн зохиолч Г.Онон зохиожээ. Дууны клипийг “Lion” энтертайнмент хийж гүйцэтгэсэн бөгөөд клипэнд “Andra model management” агентлагийн гүйцэтгэх захирал, багш, загвар өмсөгч С.Төгс тогложээ.
Б.Мөнх-Эрдэнийн шинэ уран бүтээл "Чамаас асууя" | ||
Үзсэн: 1523 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.