Шууд Chart

Б.Нарантуяа Универсиад наадмаас мөнгөн медаль хүртлээ

2017-08-27 18:48:51

2017 оны универсиад наадмын пүүл бильярдын спортын тэмцээн “Nine ball” буюу 9 бөмбөгтэй тоглолтын дүрмээр үргэлжлэн явагдаж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд монгол улсаас спортын мастер Б.Нарантуяа, Б.Уянга нар өрсөлдлөө. “Эфэс” клубын тамирчин Б.Нарантуяа тэмцээний шөвгийн 8-д БНСУ-ын тамирчин Ён Хи Жэнийг 9:3-ын харьцаатай хожиж, улмаар хагас шигшээ шатандаа зохион байгуулагч орон Тайваний тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буудган авсанаар аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдсөн юм. Шигшээ тоглолт 2 цагийн турш тун ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж, манай улсын 23 настай шилдэг тамирчин Б.Нарантуяа 6:9-ын харьцаатай хожигдсоноор универсиад их наалмын мөнгөн медалийн эзэн болж, универсиад наадмаас медаль хүрстэн монгол улсын 52 дахь тамирчин боллоо.

Б.Нарантуяа болон Монголын покет бильярдын холбооны ЕНБД, дасгалжуулагч багш Л.Баттулга нар аваргын төлөөх тоглолтын дараа "Бид өөрсдөө 3 алдаа гаргалаа. Үүнээсээ болж хожигдлоо. Тэрнээс алтан медаль халаасанд ороод ирсэн байж болох байлаа. Цаашдаа олон тэмцээн байна. Энэ наадамд амжилт гаргасан нь цаашдын тэмцээн уралдаануудад маань маш том дэм, урам зориг өгч байна" хэмээсэн юм. Б.Наранцэцэгийн багаасаа бильярдын спортоор шаргуу хичээллэж, 10 жилийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд энэхүү амжилтад хүрчээ.

Тэгвэл “Shine” клубын тамирчин Баттулгын Уянга эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээний шилдэг 8-д Сингапурын тамирчин Рүй Ей Оныг 9:6-ын харьцаатай хожиж, хагас шигшээ шатны тоглолтдоо Тайванийн тамирчин Кү Чен Чинд хожигдсон. Ингэснээр Тайванийн Вү Жи Тинтэй хүрэл медалийн төлөөх тоглолтыг хийсэн юм. Энэ тоглолтод Тайванийн тамирчин ялалтыг авсанаар монгол улсын 22 настай шилдэг залуу тамирчин Б.Уянга тэмцээний 4-р байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Эдгээр тамирчдын хувьд 2013 онд БНСУ-ын Инчён хотноо зохион байгуулагдсан танхимын болон тулааны спортын 4-р наадамд оролцож байсан бөгөөд Баттулгын Уянга тус тэмцээний шилдэг 16-д шалгарч байсан нь монголын эмэгтэй тамирчид пүүл бильярдын төрлөөр олон улсын тэмцээнд гаргасан хамгийн томоохон амжилт байсан юм. Түүнчлэн Монголын Покет бильярдын холбооноос пүүл бильярдын УАШТ-ийг 2009 оноос хойш 8 удаа зохион байгуулахад 6-д нь спортын мастер Б.Нарантуяа түрүүлж байсан бол спортын мастер Б.Уянга 2 удаа түрүүлж байсан билээ.

Дэлхийн оюутан залуучуудын 2017 оны Универсиад их наадамд энэ жил дэлхийн 5 тивийн 162 орноос 12.500 орчим тамирчин төлөөлөгч хүрэлцэн ирж, нийт 7.746 тамирчин 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Спортын 19 төрлөөр үргэлжлэн явагдаж байгаа энэ наадмаас одоогоор 167 багц медалийн эзэд тодорч, 52 орны баг тамирчид медаль хүртжээ. Тэднээс өмнөх универсиад наадмыг зохион байгуулсан орон БНСУ-ын баг тамирчид  67 медаль (26 алт, 17 мөнгө, 24 хүрэл) хүртсэн амжилтаараа медалийн тоо болоод чанараар бүх багуудыг хошуучилж байна. Харин Япон улсын баг тамирчид 64 медаль (25 алт, 17 мөнгө, 22 хүрэл), зохион байгуулагч орон Хятадын Тайвань 53 (17 алт, 22 мөнгө, 11 хүрэл) хүртсэн үзүүлэлтээр удаах байруудад бичигдэж байна. Харин монгол улсын баг тамирчид 2 мөнгө медаль хүртсэн амижлтаар 41–р байрт эрэмбэлэгдэж байна.

Манай улсын эрэгтэй, эмэгтэй тамирчид маргааш пүүл бильярдын багийн төрөлд мөн өрсөлдөх юм. Эрэгтэй, эмэгтэй баг аль аль нь хасагдах шатны тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч орон Тайванийн багтай хийнэ. Тайванийн багийн хувьд бүрэлдэхүүндээ дэлхийн аварга тамирчин багтаасан шилдэг баг бөгөөд энэ удаагийн универсиад наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, хүрэл медалийг хүртээд байгаа юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Б.Нарантуяа Универсиад наадмаас мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 2665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2017-08-29 12:47
Naa chn ugasa lesbie
mnbv [194.166.205.xxx] 2017-08-27 22:36
er jumuu em jumuu
Зочин [94.242.252.xxx] 2017-08-27 19:09
eregtei gj haraad bsan chine ohin bsiimuu? ulsiinhaa ner hvndiig bodson ch jaahan vs gezgendee anhaarahgvi husuultsan oroltsood bhdaa yahawdee.
Зочин [103.57.95.xxx] 2017-08-27 20:40
bitgii huts
Зочин [202.9.41.xxx] 2017-08-27 19:18
Үсээ хусууллаа гээд амжилтанд ямар ч нөлөө байхгүй ээ харин ч эх орнийхоо нэрийг гаргаж энэ төрлөөр өндөр амжилт гаргалаа. Үсний хувьд бол хувь хүний эрхийн асуудал

Бидэнтэй нэгдээрэй