Говь-Алтай аймагт сүүлийн таван жилд 128 бөхөнг хулгайн анчид агнаж устгасан бөгөөд 93-ыг нь илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэлээ.
Нэн ховордсон бөхөнг хулгайн анчид агнаад улмаар дорно дахины эмнэлэгт ялангуяа Хятадад 535 төрлийн эмийн найрлагад оруулдаг эмнэлэгт өндөр үнээр зардаг аж.
Говь-Алтай аймгийн долоон сум, Ховдын дөрвөн сумын нутагт бөхөн бэлчдэг бөгөөд цас зуданд өртөмтгий, олон арваараа хорогдож байвч өнөтэй цагт тодорхой хэмжээгээр өсдөг байна.
Сүүлийн үеийн судалгаагаар манай улсад 8000-10000 толгой бөхөн байгаа гэсэн тооцоо гарчээ.
Хулгайн анчдад хуулийн хариуцлага хүлээлгэлээ | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.