![](/uploads/201311/news/thumb/70ba58784dce3b004a52a33ff407764b_x3.jpg)
Нийслэлийн хэмжээнд 400 орчим замын цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаг.
Зөрчил гаргасан жолооч нарыг бэлэн мөнгөөр торгодог тогтолцоог удахгүй халах аж.
Энэ сарын 29-нөөс эхлэн замын цагдаа нарт уншигч, хэвлэгч төхөөрөмжийг түгээх бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Ингэхдээ зөрчил гаргасан жолооч иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээгээ таниулан торгуулиа дансаар төлөх бөгөөд заасан хугацаанд торгуулиа төлөхгүй бол алданга тооцох аж. Үүнд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусгаж, Ерөнхий сайдын багцаас гаргажээ.
Зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй | ||
Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.