Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу цагдаагийн цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд их дээд сургуулиудын оюутнуудад зориулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна.
Энэ удаа тус хэлтсийн алба хаагчид Анагаахын шинжлэх ухааны үндэсний Их сургуулийн 1 дүгээр дамжааны 1700 гаруй оюутанд шинэчлэн батлагдсан хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Тус сургуулийн хувьд 10000 гаруй оюутантай учираас энэ төрлийн гэмт хэрэгт оюутан залуус өртөх эрсдэл өндөр байдаг. Харин сургуулийн удирдлагын зүгээс санаачлага гарган Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэстэй бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилладаг гэж Оюутны зөвлөлийн төлөөлөлүүд онцолсон юм.
Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.