Шууд Chart

Наадмын тасалбарыг 7 сарын 6-аас худалдаанд гаргана

2013-06-28 12:34:47

Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр төлөвлөж байгаа гэдгээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Урлаг соёлын салбар хорооноос мэдээлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын тоглолтыг Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна.
Наадмын нээлт үзэх тасалбарын хувьд  урьд жилүүдийнхтэй адил үнээр буюу Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамраач 16 000, 20 000, 24 000 төгрөгөөр худалдаалах юм. Наадмын тасалбарыг 7 сарын 6-наас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ.
Нийтэлсэн: Мөнхөө

Наадмын тасалбарыг 7 сарын 6-аас худалдаанд гаргана  
Үзсэн: 1886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй