![](/uploads/201311/news/thumb/4a7a3d2057a8ada25e8c68862b21c502_x3.jpg)
Монгол улсын төдийгүй хөгжиж буй улс орнуудын тулгамдсан асуудал болж буй өсвөр насны жирэмслэлтийн асуудлаар ЭМЯ-наас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Жил бүр 7,3 сая охид 18 нас хүрхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгаа нь хөгжиж байгаа орнуудын нэн тулгамдсан асуудал болоод байгааг НҮБ-ын Хүн амын сангаас бэлтгэн гаргасан 2013 оны Дэлхийн хүн амын байдлын тухай тайланд онцлон тэмдэглэсэн байна.
“Хүүхэд насандаа ээж болж байгаа” энэхүү үзэгдэл нь өсвөр үеийнхний жирэмслэлтийн асуудлыг өөр өнцгөөс, шинэ байдлаар харахыг, өөр хэлбэл зөвхөн охидын зан үйл эрт жилэмслэлтийн шалтгаан гэж харахаас илүүтэй тэдний гэр бүл, хамт олон, засгийн газрын үйл ажиллагаатай холбон үзэх хэрэгтэй юм.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус асуудлын талаар хэлэхдээ, “Бид бүхэн өсвөр насны төрөлтийг бууруулахын тулд тасралтгүй арга хэмжээ авч байгаа болов ч, манай улсад өсвөр үеийнхний төрөлтийн хувь 2006 оноос хойш тасралтгүй өсч одоо 1000 амьд төрөлтөд 33 буюу сүүлийн 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна.
Тиймээс бид залуу эмэгтэйчүүдийг өөрсдийн ирээдүйг өөрсдийн гэр бүлийн амьдралыг төлөвлөхдөө “Зөв сонголт” хийх чадавхитай болгох шаардлагатай тулгараад байна.Цаашид ч хүүхэд насандаа ээж болох энэхүү асуудалыг багасгах тал дээр илүү онцгойлон анхаар ч ажиллана хэмээлээ.
Өсвөр насны охидын төрөлт ихэссээр байна | ||
Үзсэн: 1806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.