Шууд Chart

Зочид буудалд нас барсан охины хэргийг шалгаж байна

2017-09-01 16:08:15

“Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийн дагуу 2017 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 12:44 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийсэн.

Шалгалтын ажиллагаа хийхэд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан. Хэргийн газарт байсан 19-20 насны гурван этгээдийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээдүүд хэрэг болсон газар байсныг одоогоор гэрч болон бусад нотлох баримтаар тогтоожээ.  

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар хохирогч А нь бусдад зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл шарх авч амь насаа алдаагүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд үхэлд хүргэсэн шалтгааныг тодруулахаар нарийвчилсан шинжилгээнүүдийг хийж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.


Зочид буудалд нас барсан охины хэргийг шалгаж байна  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Жагаа [43.242.242.xxx] 2017-09-01 16:44
Шүүх эмнэлэгээс бусдад зодулж хүнд гэмтэл авч нас бараагүй гэсэн дүгнэлт гардаг юмуу? Юун балай юм бичээд байгаа юм бэ

Бидэнтэй нэгдээрэй