Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 23/

2013-11-23 08:03:11

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 21. Хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй.  Наран 08.29-д мандаж, 17.23-д жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Идэвхитэй өдөр. Яаруу өдөр юм шиг санагдах ба эн тэргүүний чухал зүйлүүдээ ахиад сольж хийх хэрэгтэй. Найз нөхдөө зөв сонго. Хэтэрхий их ичимхий байх хэрэггүй бөгөөд дараагийн алхмын уяагаа бэхлэх хэрэгтэй. Группийн гишүүд эсвэл байгууллагын гишүүдээ өөрийн биеэр мэдэх нь хэн нь ерөнхий сонирхлоо хуваалцах шинэ найзуудтай болох гайхалтай арга барилтай болохыг мэдэж болно. Бүтээмж болон бизнесийн шийдвэр гаргахад амар байх болно. Одоо чи газрын зурагнаас гадна одоогийн зүг чигт хаана явж байна вэ гэдгийг ухамсарладаг болно. Өнөөдөр орой хайртай найзууд болон гэр бүлийн гишүүдтэйгээ хамт хооллож мөн итгэл найдвар болон хүслээ хуваалцах нь тааламжтай байна.


Хумхын орд (1/20-2/18): Од эрхэс урьдын адил таныг сорино. Сэтгэл санааны тогтворгүй байдал ажил дээр болон гэр оронд маргаан гарах шалтгаан болно. Өөрийн боломж бололцоог зөв үнэлэх чадваргүй болох тул алдагдалд орохгүйн тулд арилжаа наймаа бүү хий. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө амралтын өдрүүдийг өнгөрөөвөл та өөрийгөө эерэг энергээр цэнэглэх болно.

 

Загасны орд (2/19-3/20): Тайван өдөр. Төлөвлөгөөнүүд нь санаандгүй байдлаар өөрчлөгдөх хэрэг гарах ба яг энэ мөчийн анхаарлыг татна. Хуучинсаг загасуудад ер бусын хайр дурлалын хамтрагч таарч хэвийн тогтуун байдлыг эвдэж сэтгэлийг нь хөдөлгөнө. Уг харилцаа холбоо хэр удаан наслах нь зөвхөн танаас шалтгаална. Өөр соёл амьдралтай хүмүүстэй түншилснээр шинжлэх ухаан соёлоо хайрлах сэтгэл тань нэмэгдэх болно. Шинэ сонирхолтой зүйлсийг өөрийн болгосноор та уйдахгүй. Бусад хүмүүс өөрсдийн хүсэл хэрэгцээнээсээ шалтгаалан таныг итгүүлэхийг хүсэж магадгүй, гэхдээ та итгэлгүй байгаа бол хийх хэрэггүй.

Хонины орд (3/21-4/19): Шинэ ажил эхлэх, сэтгэл, гар нийлсэн хүмүүсийг өөрийн төсөл, төлөвлөгөөнд татан оролцуулах, харилцаа холбоо тогтооход гайхалтай сайн өдөр. Эрч хүчээ зөв зохистой, зохион байгуулалттайгаар ашиглахыг хичээ. Хий дэмий ярих эсвэл худлаа амлаад бүтэх зүйл нэг ч үгүй гэдгийг сана. Өглөө босоод бага зэрэг бясалгал хий. Энэ нь таны оюун ухааныг тайвшруулж, амьдралын эрч хүч өгөх болно. Ажлаа дуусгах хугацаа дөхөж та маш их дарамтанд орох бөгөөд танд тэр бүр зүйлийг хийж амжуулах боломжгүй мэт санагдана. Хайртай хүндээ санаа зовсноос болж таны сэтгэлийн дарамт улам нэмэгдэх бөгөөд та ямар нэг сэтгэл зүйн өвчтэй болж болзошгүй. Өөртөө амрах цаг гаргаж тайвшир.


Үхрийн орд (4/20-5/20): Амар өдөр. Өдрийн турш хэт өндөр хариуцлага ба анхаарал шаардсан бие даасан ажлаас зайлсхий. Санхүүгийн үүрэгт амлалтандаа онцгой анхааралтай ханд. Аливаа ажил хэрэгт хамтын ажиллагаа шинэ түншүүдийн оролцоо зөн билэг мөн нөхөрсөг зөвлөгөөг дагах нь таатай нөлөө үзүүлнэ. Олонх үхрийнхэний эрч хүч суларч байгаагаа мэдэрнэ.

Ихрийн орд (5/21-6/21): Сонирхолтой өдөр. Ажлын хэнээтэй ихрүүдийн хувьд өнөөдөр ямар нэгэн хүндрэл гарахгүй. Та илтгэлээ тавихаас өмнө дахин судалгаа хийх шаардлага гарч магадгүй. Тиймээс бүхий л зүйлсийг багтаасан эсэхээ нягталж итгэлтэй бай. Зорилгодоо хүрэхээс санаа зовниж байгаа бол та нар уулзалтын товоо дахин шалгаж, дарамт шахалтыг багасгахын тулд төлөвлөгөөгөө өөрчилвөл зорилгодоо амархан хүрнэ.

Мэлхийн орд (6/22-7/22): Завгүй өдөр. Өнөөдөр ихэнх мэлхийнүүд гэр орны ажилд дарагдах болно. Гэр бүлийнхээ гишүүдийг өөрийнхөө төлөвлөгөөнд хамруулах хэцүү байвал хамтдаа шийдвэр гаргахыг санал болго. Тэгээд тэднийг анхааралтай сонсныхоо дараа өөрийн төлөвлөгөөг тэдэнтэй хамаатуулан өөрчилж чадвал таныг хүрээлэх болно. Өөртөө ажил олгогч хувиараа бизнес эрхлэгч гоонь эрчүүд санхүүгийн тулгамдсан асуудалд эсвэл чухал бичиг цаасны ажлаа дуусгахад нилээн цаг зарцуулна.


Арслангийн орд (7/23-8/22): Бүтээмжтэй өдөр. Нэр төрд дуртай, амжилт руу давшдаг хүмүүсийн хувьд амжилт ололт гарт баригдам ойрхон байна. Арслан таны үндсэн ажиллах чадвар, практикт хэрэглэж чаддаг чанар, ажигч гярхай байдал оргилдоо хүртэл ундарч байна. Асуудлыг шийдвэрлэхэд огтхон ч хэцүү биш байх болно. Од гаригууд таны мөнгөний асуудалд ээлтэй хэвээр байна. Та анх удаа байшин худалдаж авах гэсэн ч бай одоогийн орон сууцаа сайжруулах ч гэсэн бай тохирох үл хөдлөх хөрөнгө одоо бэлэн байна.

Охины орд (8/23-9/22): Идэвхгүй бэрх өдөр. Охиныхонд ажилдаа ороход хэцүү байх болно. Нөхцөл байдлыг өөрчлөх хүсэл төрнө. Гэр орноо тохижуулах томоохон зүйл худалдан авах бичиг баримт бүрдүүлэх, харьцаа тогтоох зэрэгт таатай. Өнөөдөр хийсэн хурим нь бат бэх байх болно. Бусдын зөвлөгөөг сонсох хэрэггүй. Энэ нь таныг хайртай хүнтэй харьцах харьцааг мухардалд оруулж болзошгүй. Өнөөдрийн сэтгэлийн ажил нь биеийн болон оюуны ажлаас илүү ашгийг авчрах болно.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Төвлөрөх өдөр. Санчирын хөдлөлт нь том өөрчлөлтийг авчирах ба учир нь санчир гаригийн хоёр жил хагас сарын тойрог дуусаж, дахин нэг тойрог эхэлж байгаа юм. Өрөө багасгасан жинлүүрийнхэний мөнгөтэй холбоотой асуудлууд гэрэл гэгээтэй байна. Та эрүүл мэндийн асуудалдаа маш сайн анхаарах болно. Таны оюун санаа их мөнгө заралгүйгээр гэрээ хэрхэн тохь тухтай байлгах вэ гэсэн бодол эзэмдэнэ. Өөрийгөө болон өөртөө туслах хүмүүсийг сайн зохион байгуул. Үүнд хүн болгон хамаг хүчээ дайчилж чадаж байгаа эсэхийг шалгахад гэмгүй. Хэрэв тийм бол бүх зүйл ямар ч саадгүй явах болно.

Хилэнцийн орд (10/23-11/21): Завгүй өдөр. Та л бүх өөрчлөлтийг хийж чадна. Хамтарсан төслийн тухай бусдын санааг сайн сонс. Хэрэв та семинар юмуу үндэсний конференцид явах гэж байгаа бол хамтрагчаа дагуулж яваарай. Энэ нь та хоёрын тасарсан харилцааг сэргээхэд нөлөөлнө. Гэртээ буй хилэнцийнхэн өдрийг найзуудтайгаа өнгөрүүлж болох юм.

Нумын орд (11/22-12/21): Олон нийт улс төрийн ажилд тохиромжтой өдөр. Санхүүгийн асуудлуудаа шийдэхээ хойшлуул. Хурал цуглаан олон нийтийн арга хэмжээнд бүү идэвх гарга. Үзэл санааны зөрчлөө бүү хурцатга. Найз нөхдийн хүрээнд хаа нэгтээ сууцгааж сонирхолтой хүмүүстэй танилцах болно. Өөрийнхөө сайн талуудыг харуулж бусдыгаа хөгжөө. Хариуцлагатай үүрэг амлалт бүү ав.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 23/  
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй