Шууд Chart

Орлого зарлагаа цэгнэж, ахуй нөхцлөө дээшлүүлье

2013-06-28 16:19:27

Юмны үнэ өсөөд, дээр нь цаг үеэ дагаад хэрэглээ нэмэгдээд байдаг. Хэдэн бор төгрөгөө хэрхэн хүргэх вэ? Олсноо үрээд байхаар амьдрал дээшлэнэ гэж “no” байгаа биз дээ. Өдөр бүр л өртэй юм шиг сэрэх онцгүй байгаа байна уу.
Нэгэн алдартны хэлсэн “Хэмнэж чаддаг хүн баяждаг” гэдэг үг ч бас ортой юм шиг санагддаг ч цагаа тулахаар хэмнэх юм гарахгүй байна уу. Тэгвэл өнөөдрөөс эхлээд бүгдээрээ багаар ч болов хуримтлал үүсгэх гээд хичээгээд үзэх үү. Тэгвэл урагшаа.
Таныг төсвийн байгууллагад ажилдаг жирийн нэгэн ажилтан гэж бодъё. Та 25 настай, өглөө бүр ажилдаа явж, орой бүр гэрийн бараа хардаг. Заримдаа найз нөхөдтэйгээ хальт наргихыг эс тооцвол. Таны сарын цалин 450 мянган төгрөг. Хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хоцорсон, тасалсан, хамт олны нийллэг, цайллага, буяны ажилд гээд татаасуудаа тооцоод гар дээрээ бэлнээр 350.000 орчим төгрөг авч байна гээд тооцъё. Одоо үүнийгээ хэрхэн зарцуулж, дараагийн цалин хүргэх вэ. Таныг гэрлээгүй, ганц бие, аав ээжийндээ толгой хорогддог гээд бодчих уу. Тэгвэл нэг иймэрхүү төсвийн задаргаа таны цалингаар хийж болохоор байна. Үүнд:
-Байрны зардал 110.000 төгрөг \аав ээжийнд амьдарсан ч гэсэн өрхийн хэрэглээнд түрээсийн зарчмаар мөнгө бол гараад л явчихдаг шүү дээ\,
-Гар утасны төлбөр дунджаар 40.000 төгрөг
-Интэрнэт хэрэглээ 20000 төгрөг
-Ажилдаа ирж очих зардал дундажаар 30.000 төгрөг \дараа сараас нэмэгдэнэ\
-Хувцас худалдан авах зориулалтаар 50.000 төгрөг
Ингэхээр хоол, унд үзвэр үйлчилгээ, гэх мэт бусад зүйлд 100.000 төгрөг үлдэж байна. Гэтэл үүнээс өөр олон зүйлд мөнгө хэрэгтэй болно. Энэ тохиолдолд та оройн цагаар нэмэлт ажил хийх, эсвэл дээрхи орлогоосоо сар бүр хуримтлал үүсгэх хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болж байгаа юм. Боломжтой бол хоёуланг нь сонгоход танд илүү ашигтай л даа. Гэхдээ одоохондоо хуримтлал үүсгэхийг сонгоод ажил хэрэг болгох гээд үзье. Та хоол ундны хэрэгцээнд зориулах 100.000 төгрөгөөс сар бүр 10.000 төгрөг аль нэг өндөр хүү амласан, бас дампуурчихааргүй банкинд данс үүсгээд хийе гэж бодоход хэдхэн сарын дараа 100 орчим мянган төгрөгтэй болчихно. Ихэнх банкууд жилийн 16 хувийн хүүтэй хадгаламж нээж байгаа. Тиймээс та өнөөх бяцхан хуримтлалдаа гар хүрэлгүйгээр цалин болгоноосоо өрөө төлж байгаа юм шиг л 10000 төгрөгөө хийгээд байх хэрэгтэй. Дээр нь элдэв халтуур энэ тэр хийгээд хэдэн төгрөг олосн бол чадвал 20 хувь, чадахгүй бол 10 хувийг эь өнөөх хуримтлалдаа хийх хэрэгтэй. Тэгвэл сар бүр таны дансанд байгаа мөнгө чинь 1,8 хувийн хүүтэйгээ нэмэгдээд ирнэ. Нэг жилийн дараа хэдэн төгрөг хуримтлуулснаа нэг үзээрэй. Том юм амжихгүй гэхэд боломжийн нэг юм өөртөө зохицуулчих мөнгө босоод ирсэн байх болно. Ингээд л та өөрийн гэсэн сантай боллоо. Ядарсан цагт нөөц хөрөнгө ч аминд ордог юм шүү. Гол нь үүнд таны өөрийгөө ялж, банк руу алхах чадвар л чухал.
Иргэн та баяжиг. Амжилт хүсье!

 
Нийтэлсэн: Мөнхөө

Орлого зарлагаа цэгнэж, ахуй нөхцлөө дээшлүүлье  
Үзсэн: 2165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй