Шууд Chart

Словеничууд 4 дараалан хожлоо

2017-09-07 08:00:00

Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн (ЕАШТ) энэ жил Финлянд, Израйль, Румын, Турк гэсэн 4 улсад зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн 8-р сарын 31-ний өдөр эхэлсэн Европын аваргын тэмцээн 7 дахь өдрөө үргэлжилж, хэсгийн 4-р тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Энэ жилийн Европын аваргын тэмцээнд өрсөлдөж байгаа 24 баг 6, 6-аараа 4 хэсэгт хуваагдан тоглож байна.

Хэсэгт тус бүрээс эхний 4 байрт шалгарсан багууд шөвгийн 16-д өрсөлдөх юм. Тэмцээний А хэсгийг тэргүүлж байгаа Горан Драгич тэргүүтэй Словенийн шигшээ баг энэ өдөр Исландын багтай хэсгийн 4 дэх тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын эхнээс Словений баг шилдэг тоглолтоо үзүүлж, оноогоор хошуучилсаар 4 үеийн тоглолтод 102:75-ын харьцаатай хожлыг авчээ. Словеничуудаас энэ өдөр Горан Драгич 21 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Лука Донкич, Яка Блажич, Эдо Мурич, Клемен Препелич нар тус бүр 10-с дээш оноо авчээ. Словений шигшээ баг одоогоор 4 тоглож, 4 хожсон 100%-ийн амжилттай "А" хэсгийн тэргүүн байрт бичигдэж байна. Тэгвэл одоогоор хожил авч амжаагүй байгаа Исландын баг энэ хэсгийн сүүлийн байрт тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Словеничууд 4 дараалан хожлоо  
Үзсэн: 2116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй