![](/uploads/201709/news/thumb/e01a8bb0d5a8b51ca62eb7da5613d3c8_x3.jpg)
2017 оны ЕАШТ-ий "В" хэсгийн шилдэг баг Литвийн шигшээ баг хэсгийн 4 дэх тоглолтоо Украйны шигшээ багтай хийлээ. Украйны багаас энэ өдөр Артем Пустовой шилдэг нь байж, 29 оноо авсан бол багийн бусад тоглогчид хангалтгүй байлаа. Харин тэдний өрсөлдөгч Литвийн багаас шилдэг төвийн тоглогч Йонас Валанчюнас 22 оноо, 14 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа тэргүүлж, сэлгээнээс Миндаугас Кузминскас 17 оноо авчээ. Литвийн багийн залуус ийнхүү жигд сайн тоглолтыг үзүүлсэнээр 94:62-ын харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, хэсгийн 3 дахь хожлоо авлаа. Литвийн баг одоогоор хэсгийнхээ 2-р байрт бичигдэж байгаа бол Украйнчууд 1 хожилтой энэ хэсгийн сүүлийн байрт бичигдсэн хэвээр үлдлээ.
Литва 94:62 Украйн | ||
Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.