![](/uploads/201709/news/thumb/5e5f55354ba37a0acf319743e2dd39bf_x3.jpg)
2017 оны ЕАШТ-ий "С" хэсэгт багтсан 6 багийн хооронд болсон 3 тоглолтын тоймыг одоо та бүхэнд хүргэе. Тэмцээний "С" хэсэгт багтсан Чех, Монтегрогийн шигшээ багууд хэсгийн 4 дэх тоглолтдоо учраа тааран тоглолоо. Багууд эхний 3 тоглолтын дараах байдлаар аль аль нь 1 хожоод байсан. Монтенегрогийн шигшээ багаас энэ өдөр NBA-н “Орландо Мэйжик” багийн Никола Вучевич 17 оноо авч, 14 удаа самбараас бөмбөг авсан байна. Мөн Никола Иванович сэлгээнээс 17 оноо, авсан бол Никола Павличевич, Суад Шехович нарын гарааны тоглогчид нь 10-с дээш оноо авчээ. Монтенегрогийн шигшээ баг ийнхүү тоглолтын үндсэн цаг 88:75-ын харьцаатай өрсөлдөгчөө хожиж, хэсгийнхээ 4-р байрт дэвшлээ.
Монтенегро 88:75 Чех | ||
Үзсэн: 2075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.