Шууд Chart

Латвийн баг хэсгээ тэргүүлж эхэллээ

2017-09-07 08:12:00

2 жил тутамд нэг удаа зохиогддог Европын аваргын тэмцээний "D" хэсгийг эхний 3 тойргийн дараах байдлаар 3 хожилтой тэргүүлж байсан ОХУ-ын шигшээ баг 4 дэх тоглолтоо хэсгийн гол өрсөлдөгчдийн нэг Латвийн шигшээ багтай хийлээ. Оросын багаас энэ өдөр Алексей Швед 21 оноо, сэлгээнээс гаран тоглосон Тимофей Мозгов 16 оноо авсан бол багийн бусад тоглогчид нь хангалтгүй байлаа. Харин Латвийн багаас Янис Тимма 22 оноо, NBA-н “Нью-Йорк Никс” багийн залуу од Кристапс Порзингис болон Дайрис Бертанс нар тус тус 11 оноо авч, баг нь хүчтэй өрсөлдөгчөө 84:69-н харьцаатай хожлоо. Латвийн баг ийнхүү "D" хэсгийг тэргүүлж эхэлсэн бол ОХУ-ын баг энэ хэсгийн 2-р байрт ухарлаа.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Латвийн баг хэсгээ тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 2114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй