Шууд Chart

Иран, БНСУ, Япон, Саудын Арабын багууд ОХУ-ыг зорино

2017-09-07 10:00:00

Ирэх 2018 онд ОХУ-н 10 хотод зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-д шөрсөлдөх нийт 32 эрхийн төлөө 5 тивийн шилдэг багууд сүүлийн шатны сонгон шалгаруултдаа өрсөлдөж байгаа юм. Одоогоор 9 улсын шигшээ баг ОХУ-ыг зорих эрхээ аваад байна. Ази тивээс 5 орны шигшээ багт ДАШТ-д оролцох эрх олгохоос Иран, БНСУ, Япон, Саудын Араб гэсэн 4 баг 2018 оны дэлхийн аваргад оролцохоор боллоо. 2018 онд ОХУ-д болох ДАШТ-д өрсөлдөх эрхийн төлөө ОУХБХ-нд бүртгэлтэй 210 орны шигшээ баг Ази, Африк, Европ, Өмнөд Америк, Хойд Америк, Далайн бүсийн орнууд гэсэн 6 бүсэд хуваагдан тоглож байна. ДАШТ-ний эрхийн төлөө өрсөлдөж байгаа багууд 2015 оны 3-р сарын 12-ны өдрөөс эхлэн өрсөлдөж, нийтдээ 760 тоглолт болж, 2.161 гоол ороод байна. Ингээд та бүхэндээ Ази тивийн бүсийн сонгон шалгаруулалтын сүүлийн тойргийн шийдвэрлэх тоглолтуудын мэдээллээс хүргэе.

Ази тивийн бүсийн сүүлийн шатанд өрсөлдөж байгаа 12 баг, 2 хэсэгт хуваагдан тоглож, хэсгийн сүүлийн буюу 10-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ өдөр "В" хэсгийн 3-р байрт эрэмбэлэгдэж байсан Австралийн шигшээ баг Тайландын шигшээ багийг Мельбурн хотноо хүлээн аван тоглолоо. Тоглолтын эхний үед багууд эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй, нээлттэй тоглолтыг үзүүлж байсан ч аль аль нь гоол оруулж, чадсангүй. Тоглолтын 2-р үе эхлээд 68 дахь минутад Аарон Муйгийн дамжуулалтаар 26 настай Австрали залуу Томи Юрич тооны харьцааг нээсэн. Тэгвэл Тайландын шигшээ багаас тоглолтын 82 дахь минутад Пирапат Нотчайягийн дамжуулатыг Поккхао Анан чулуу болгож, гоолын зөрүүг тэнцүүлжээ. Гэсэн хэдий ч энэ гоол орсоноос 4 минутын дараа Австралийн багаас Мэтью Лекки хожлын гоолыг оруулж, багтаа бүтэн 3 оноог нь авчирсан. Австралийн шигшээ баг одоогоор хэсгийн 10 тойргийн тоглолт хийж, 19 оноотой 3-р байрт бичигдэж байна. Ази тивийн бүсийн "В" хэсгийг Японы шигшээ баг 20 оноотой тэргүүлж, Саудын Арабийн шигшээ баг 19 оноотой 2-р байрт эрэмбэлэгдсэнээр ОХУ-ыг зорих эрхтэй боллоо. Австралийн шигшээ багийн хувьд Саудын Арабийн багтай адил 19 оноотой ч оруулсан гоолыг зөрүүгээр Саудын Арабын шигшээ баг 2-р байрт бичигдэж, ДАШТ-д өрсөлдөх эрхээ авлаа. Гэсэн ч Австралийн шигшээ баг урьдчилсан шатны 4-р тойрогт өрсөлдөж, ДАШТ-д оролцох боломжтой юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Иран, БНСУ, Япон, Саудын Арабын багууд ОХУ-ыг зорино  
Үзсэн: 2072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй