* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Холимог өдөр. Бие махбодын энерги бага зэрэг нэмэгдэх бөгөөд тогтворгүй зан нь матруудыг тав тухтай бүсээсээ нүүж, идэвхитэй байхад хүргэнэ. Гаригуудын холимог нөлөө багасах тул ухааны цар хүрээ чинь сайн л байх юм бол амжилтанд хүрэх болно. Гутрангуй үзэл, гуниглах хандлагыг няцааж зориг шулуудах хэрэгтэй. Удирдан зохион байгуулах үүрэг юм уу таны хийхийг үргэлжид хүсч байсан зүйлээ хийх боломж гарч болзошгүй бөгөөд сэтгэл ханамжийн гайхамшигтай мэдрэмж өгөх болно.
Хумхын орд (1/20-2/18): Хүнд өдөр. Өнөөдөр та хичнээн хичээж хүчин чармайлт гаргаад ч саад тотгорыг даван туулж чадахгүй бололтой. Ажил хэргийн уулзалт байгаа бол түүнийгээ дараа сард төлөвлө. Урам хугарч сэтгэлээр унах байдалд хүрэх тул тодорхой зүйлийг хийлгүй өдрийг урсгалаар нь өнгөрөө.
Загасны орд (2/19-3/20): Найдвар төрүүлсэн өдөр. Шинэ ажлын долоо хоног эхэлж байна. Дараагийн цөөхөн өдрүүдийн бүх өдрүүдийг өөртөө ав. Чиний ажил амьдрал аз жаргалтай дохио өгч эхэлнэ. Хэрвээ энэ нь хараахан болоогүй байгаа бол удахгүй болно гэдгийг таамаглаарай. Загасныханд шинэ цаг үе эхэлж байна. Архаг эрүүл мэндийн асуудалтайгаа тэмцэх эсвэл өөрийн ажлын нөхцөл байдалдаа сэтгэл ханаагүй байгаадаа тэмцээрэй. Эдгээр нь загасныханд өдрийн дэг журмаа аз жаргалгүйгээр биелүүлэх хаан ч гэсэн гэртээ эсвэл ердийн ажил нь чиний амьдралын хэв маягийг сайжруулж өөрчилнө.
Хонины орд (3/21-4/19): Хууран мэхлэлт, далд явуулга, хардлага сэрдлэгэтэй холбоотой маш таагүй өдөр. Өөрийн сул дорой байдлыг харуулах, хийсэн үйлдэл нь ямар үр дагаварт хүргэх талаар бодохыг хүсэхгүй байдал нь гэр бүлийн харилцаанд хүндрэл учруулна. Эсвэл хайртай хүнтэйгээ ширүүн маргалдахад хүргэж болзошгүй байна. Энэ өдөр найз нөхөдтэйгээ уулзах болон хэн нэгэнтэй ам мурийхаас сэрэмжил. Зүүд зөнтэй байна. Аалз, шавьж зүүдэнд үзэгдвэл таагүй явдалтай учирна эсвэл таньдаг хүн тань хүнд өвчин тусна. Магадгүй үхлийг зөгнөж байж ч мэдэх юм.
Үхрийн орд (4/20-5/20): Хямралтай өдөр. Өнөөдрийн гол асуудал нь санхүүгийн хямрал болно. Аливаад хүлээцтэй байж онцгой шаардлагагүй тохиолдолд худалдаа наймаа хийхгүй байхыг одод анхааруулж байна. Нөхөрсөг харьцаа тогтоох ургийн холбоо тогтоох зэрэгт сайн. Энэ өдөр нь ихэнх үхрийнхэн сэтгэлийг маш их зовоож болзошгүй. Болгоомжтой байгаарай. Өнөөдөр гэр бүл болон ойр дотын хүний байдал нь танаас шалтгаалах болно.
Ихрийн орд (5/21-6/21): Сэтгэл хоногшсон өдөр. Ажил дээрх утга учиргүй сануулгыг үл тоо. Хүмүүс утгагүй хэмнэлдээ баригдаад зөвхөн түүнээ ярилцдаг. Хэрвээ болгоомжтой байхгүй бол эдгээр хоосон зүйлс сөргөөр нөлөөлөх бөгөөд огт байгаагүй зүйлийг бий болгож мэднэ. Сайн найз эсвэл хайртынхаа хэлсэн үг юм уу хийсэн үйлдлээс нь болоод сэтгэлээр унаж магадгүй. Гэхдээ асуудлыг шийдэж чадвал баярла. Өөрийн бодол санаа цаг мөчөө ашиггай юманд зарцуулан урам зориг өгөх ажил хийж эхэл.
Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Өөрийн боломжид хатуу чанд шүүмжлэлтэй хандах, уужуу тайван сэтгэл, хээгүй зан тань эсрэг хүйстнийхээ хүнд таалагдахад туслах бололтой. Найз нөхөдтэйгээ харилцах, гэр бүлийнхэнтэйгээ өдрийг хамтдаа өнгөрүүлэх болон сексийн харилцаанд таатай үе. Өнөөдөр үнэнч шударга чин хандлага зонхилох төлөвтэй байна. Хэрвээ таньд амралт хэрэгтэй байгаа бол одоо л жинхэнэ амарч эхэлхэд яг таарсан цаг ирээд байна. Өөрийн бие оюун санаа, зүрх сэтгэл дахин сэргээн тэнхрүүл.
Арслангийн орд (7/23-8/22): Зөрчилтэй өдөр. Амжилтанд хүрэхийн тулд шаргуу ажиллахын хажуугаар хайр дурлалын нөхөрлөлийн харилцаандаа анхаарал тавьж, сэтгэл хангалуун байж чадвал ямар нэг эрүүл мэндийн асуудалд орохгүй байж чадна. Хэдийгээр та гэртээ өвчтэй хэвтэж байгаа ч жижиг сажиг дуусгаагүй ажлууд таны санааг зовоосоор байх болно. Аль болох тайван байж сайн амар. Хэрвээ санаа зовохоо боливол амжилт таны хажууд тун ойрхон байна.
Охины орд (8/23-9/22): Бүтээлч өдөр. Охины ордныхон өөрийн амьдрал хийж буй зүйлийнхээ эерэг талыг олж харна. Өөрийн давуу талтай холбоотой маш сайхан мэдээллийг хүлээн авна. Энэ долоо хоногийн турш шинэ бизнесийн үйл ажиллагаа эхлэхэд тохиромжтой үеийг бий болгоно. Та хэн нэгэнээс ажилдаа ашиглах зөв ойлголтуудыг авч чадна. Танд ирсэн мэдээллийг түргэн шуурхай дамжуулж өөрийн найз нөхөд хамтран ажиллагсаддаа хүргэх хэрэгтэй. Жүжигчид, зохиолчид, оюутнууд бүгдээрээ өөрийн гэсэн давуу талаа ашиглан хийх ажлаа өрсөлдөөн дундаас амжилттай дуусгавар болгоно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Давчуу өдөр. Од эрхсийн хандлага эсрэг тэсрэг байрлана. Та хэдийгээр албан ажлаа дуусган гэртээ амарч байх ч өөр зүйлүүд гарч ирнэ. Оюутнуудын хувьд урьд урьдынхаас ч илүү их анхааралтай байх шаардлагатай. Учир нь та маш чухал зүйлээ гэртээ орхих магадлалтай. Хилийн чанд руу аялахаар зэхэж буй жинлүүрүүд хувийн эд хогшил, цүнх, үнэмлэхэндээ анхаарлаа хандуул. Гэр бүл болон ажил хэрэгт тань зөрчилдөөн гарч болзошгүй бөгөөд аливаа шийдвэр гаргахад хэцүү байх болно. Үдээс хойш цагийг амарч өнгөрүүлэхийг хичээгээрэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг өдөр. Гэрлэх санал хол байгаа ч хайр дурлалын харилцаа энэ өдрийг мартагдашүй болгож болох юм. Хөгжилтэй хүмүүстэй хамт байж ярилц. Зөвлөгөөг нээлттэй хүлээж авбал өөрийнхөө тухай ашигтай зүйлийг олж мэдэх болно. Өнгөрсөнөө мартаж, өнөөдрийнхөө амьдралаас л аз жаргал сайн сайхныг мэдэр.
Нумын орд (11/22-12/21): Урам өгсөн өдөр. Мэдлэгээ нэмэгдүүлэх дэлхий ертөнцийн талаар ихийг мэдэх хүсэл тань аялах юмуу улс төр сонирхох талаар бодоход хүргэнэ. Аялах бол аль алиных нь талаар мэдэж авах хамгийн сайн арга бөгөөд олон янзын соёл улс төрийн тогтолцооны талаарх ойлголттой болно. Энэ ордны оюутан сурагчид судалгаагаа өргөжүүлэх үүднээс гадаадын их дээд сургуульд орж магадгүй юм.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 25/ | ||
Үзсэн: 1774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.