Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг ирэх даваа гаригт өргөн мэдүүлэх боллоо

2013-06-28 16:25:41

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас   Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн 622794 (зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн дөрөв) буюу 50.23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо уг  шийдвэрээ ирэх даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.

Нийтэлсэн: Мөнхөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг ирэх даваа гаригт өргөн мэдүүлэх боллоо  
Үзсэн: 1847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй