Шууд Chart

Хорватын баг хэсгийнхээ 2-р байрт шалгарлаа

2017-09-09 19:16:12

Сагсан бөмбөгийн ЕАШТ 9 дэх өдрөө үргэлжилж, “С”, “D” хэсгийн сүүлийн тоглолтууд болсоноор хасагдах шатанд өрсөлдөх шилдэг 16 баг тодорлоо. “С” хэсгийн 6 багийн хооронд энэ өдөр 3 тоглолт болж, энэ хэсгийг тэргүүлэгчдийн нэг Хорватын шигшээ баг Чехийн шигшээ багтай хэсгийн сүүлийн буюу 5 дахь тоглолтоо хийлээ. Хорватын шигшээ багийн лидер Боян Богданович энэ өдөр сэлгээнээс талбайд гаран тоглож, 25 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Дарио Сарич 18 оноо, 10 удаа самбараас бөмбөг авсан байна. Мөн гарааны 4 тоглогч нь 10-с дээш оноотой тоглолтыг дуусгаснаар 107:69-ийн харьцаатай Хорватын шигшээ баг хожлыг авч, 4 хожилтой болсоноор “С” хэсгийн 2-р байраар хасагдах шатанд шалгарлаа. Чехийн шигшээ багийн хувьд 1 хожилтой энэ хэсгийн 5-р байрт жагссанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Хорватын баг хэсгийнхээ 2-р байрт шалгарлаа  
Үзсэн: 2031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй