![](/uploads/201709/news/thumb/7e36758491b000dfb16b50b16ecdc9b5_x3.jpg)
Европын аваргын тэмцээний “D” хэсэгт багтсан 6 багийн хооронд болсон 3 тоглолтын мэдээллийг одоо та бүхэн хүргэе. 40 дэх удаагийн Европын аваргын тэмцээнийг зохион байгуулж байгаа 4 орны нэг Туркийн шигшээ баг энэ өдөр хэсгээ тэргүүлэгч Латвийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Энэ тололтод Латвийн шигшээ баг болон NBA-н “Нью-Йорк Никс” багийн залуу од Кристапс Порзингис онцгой сайн байж 28 оноо авчээ. Улмаар баг нь өрсөлдөгчөө 89:79-ын харьцаатай буулган авч, хэсгийн 5 тоглолтоос 4 хожсон амжилтаараа “D” хэсгийн тэргүүн байраар шалгарч, хасагдах шатанд “С” хэгийн 4-р байраар гарсан Унгарын багтай өрсөлдөхөөр боллоо. Харин Туркийн багийн хувьд хэсгийнхээ 4-р байрт шалгарсанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болж, “С” хэсгийн аварга Испанийн шигшээ багтай тоглохоор боллоо.
Латвийн баг хэсгээ тэргүүллээ | ||
Үзсэн: 1923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.