Шууд Chart

Хүйтний эрч чангарна

2013-11-25 10:04:26

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр  бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ. Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.  26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүйтний эрч чангарна   
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй