![](/uploads/201311/news/thumb/01c71128e9e65208876aaee64f24afcd_x3.jpg)
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох улсын хэмжээний судалгаа өнөөдрөөс эхэлж байна.
Судалгааг ирэх сарын 9 хүртэл авна. Үүний дараагаар Монгол Улсын бүх иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой юм.
Уг судалгааны бэлтгэл болон иргэдээс мэдээлэл цуглуулах ажлыг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар аймаг, дүүргийн ЗДТГ, ИТХ-тай хамтран гүйцэтгэж байна. Харин мэдээллийн цахим сан бүрдүүлэх ажлыг энэ ондоо багтаан дуусгаж, ирэх оны эхний улиралд Засгийн газарт үр дүнг нь тайлагнана.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа эхэллээ | ||
Үзсэн: 1215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.