![](/uploads/201311/news/thumb/19fd05d1e04c1fb64b22a673537d0a58_x3.gif)
Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Утаат тамхины хор хөнөөл” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 29-ний өдрөөс энэ сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Үйл ажиллагааны хүрээнд 625 аж ахуйн нэгж, байгууллагыг шалган, 48 зөрчил илрүүлж, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага, 44 иргэнийг 4.4 сая төгрөгөөр торгож, хориглосон цэгт тамхи худалдаалж байсан таван иргэнээс 267 хайрцаг, 484 ширхэг тамхи хураасан байна.
Харьяа дүүргийнхээ Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, үнэлэх, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. Арга хэмжээний хүрээнд төрийн болон төрийн бус 186 байгууллага, их дээд 14, ерөнхий боловсролын 45 сургуулийн 11080 оюутан сурагч, ажилтан, алба хаагчид сургалт явуулсан байна.
4.4 сая төгрөгөөр торгожээ | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.