![](/uploads/201311/news/thumb/e34263601ac470b337a5c4872e5bd69c_x3.jpg)
Төв Европ дахь хамгийн том нуур
Урт нь 80 км, 600 квадрат километр хэмжээтэй Унгарын тэнгис гэж хэлэгдэж заншсан Балатон нуур.
![](/uploads/assets/image/w2.jpg)
Өдөр бүрийн хэрэгцээнд усны хувцас чухал үүрэгтэй
Унгарт усыг гамнана гэх ойлголт байдаггүй. Учир нь 1000 гаруй булгийн ус ундарч байдаг арвин их цэвэр усны нөөцтэй аж.
![](/uploads/assets/image/w3.jpg)
Унгарчууд маш ухаалаг ард түмэн бөгөөд харьцангуй олон тооны Нобелийн шагналтантайулс юм. Анхных нь физикийн ухааны салбарт 1905 онд төрсөн бол хамгийн сүүлд 2004 онд химийн шинжлэх ухааны салбарт Нобелтон төрж байсан аж.
![](/uploads/assets/image/w4.jpg)
Ференц Лист
Унгарын хөгжмийн суут зохиолч, төгөлдөр хуурч, нийтлэлч Ференц Листийн авьяас нь хүүхэд ахуй наснаас илэрчээ.
Австралид төрж Унгарт амьдарч Германд насан өөд болсон агуу хөгжмийн зохиолчийг Унгарын ард түмэн урлагийн бэлэг тэмдэг мэт хүндлэн дээдэлдэг юм байна. 2011 онд түүний төрж мэндэлсний 200 жилийн ойн хүндэтгэлд зориулан нийслэл Будапештийн нисэх онгоцны буудлыг түүний нэрээр нэрлэжээ.
![](/uploads/assets/image/w5(1).jpg)
Амьдралын зам хэмээн нэрлэгдсэн бяцхан гарц
Коммунист засаглалын 40 жилийг үдэж ийнхүү нэрлэсэн метроны гарц
![](/uploads/assets/image/w6.jpg)
Алдарт Унгар гуляш
Жил бүрийн 9-р сард Унгарын зүүн өмнөдөд орших Сольнок хотод гуляшны фестиваль болдог байна.
![](/uploads/assets/image/w7.jpg)
Улаан нунтаг
Энэ ард түмний бүхий л хоол хүнсэндээ тэр дундаа гуляшт амт өнгө оруулахад ашигладаг зүйл бол хатааж нунтагласан улаан чинжүү юм.
![](/uploads/assets/image/w8.jpg)
1948-1949 оны Унгарын хувьсгалын түүхтэй холбоотой 150 жилийн түүхтэй шар айрагны шилэн хундага.
![](/uploads/assets/image/w9.jpg)
Tokaji дарс
Энэхүү дарсыг Францын агуу удирдагч 14-р Людвик амт чанарыг нь бахдаж ярихдаа хаадын дарс хэмээн уулга алдсан удаатай. Энэхүү дарсыг худалдан авахын тулд Будапештийн хамгийн нэртэй дарсны дэлгүүр болох Bortarsasag-ыг зорих шаардлагатай.
![](/uploads/assets/image/w10.jpg)
Усан Поло
Унгарын залуучуудын хичээллэх дуртай спортын төрлүүдийн хамгийн оргил нь Усан Поло юм. Эрэгтэйчүүдийн баг нь энэ төрлөөр 2000,2004,2008 оны олимпийн аварга болсон.
![](/uploads/assets/image/w11.jpg)
Хамгийн сүүлд нь дурдахад Унгарчууд моринд нугасгүй ард түмэн. Тэд морийг маш ихээр хүндэтгэн дээдэлдэг бөгөөд гоёмсог эмээл хазаараар гоёж чимдэг уламжлал хүртэл байдаг гэнэ.
Унгар улсад аялахын тулд зайлшгүй мэдэх зүйлс | ||
Үзсэн: 1526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.