![](/uploads/201709/news/thumb/962651c2e253f4e3bf09901b075ca112_x3.jpg)
Европ тивийн шилдэг багууд өрсөлддөг “Аваргуудын лиг”-ийн тэмцээний нээлтийн тойрогт буюу хэсгийн 1-р тойргийн тоглолтод тэмцээний “А” хэсгийн шилдэг багуудын нэг, өнгөрсөн улирлын ЕХХ-ны “Европа лиг”-ийн тэмцээний аварга “Манчестер Юнайтед” Швейцарийн “Базель” клубтэй учраа тааран тоглолоо. Жозе Моуриньо дасгалжуулагчтай Английн алдарт “Манчестер Юнайтед” энэ тоглолтод өөрийн “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэндээ 3:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ.
Гоолуудыг Бельги залуу Мароун Феллайни (35’ Эйшли Янгийн дамжуулалтаар), Бельги довтлогч Ромелу Лукаку (53‘ Дэйли Блинд), Английн шигшээ багийн 19 настай залуу довтлогч Маркус Рэшфорд (84‘) нар оруулжээ. Ингэснээр “Улаан Чөтгөрүүд” бүтэн 3 оноогоо авч, энэ жилийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний “А” хэсгийг тэргүүлж эхэллээ.
“Манчестер Юнайтед” 3:0 “Базель” | ||
Үзсэн: 1868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.