Microsoft компани өнгөрсөн баасан гарагт "Xbox One" консолоо дэлхийн 13 улсад шинээр худалдаанд гаргаж, 24 цагийн дотор 1 сая гаруй ширхэгийг борлуулсан байна. Sony –ийн PlayStation 4 –тэй харьцуулахад Xbox One –ийг хавьгүй олон оронд худалдаанд гаргасан хэдий ч өрсөлдөгч компанийнхаа амжилтыг ийнхүү давтлаа. Өөрөөр хэлбэл Sony компани PS4 –ийг АНУ, Канадад худалдаанд гаргаснаас хойш тус консол 24 цагийн дотор мөн 1 сая хувь борлогдсон юм.
PlayStation 4 –ийг Австрали болон Европ, Өмнөд Америкийн орнуудад 11-р сарын 29-нөөс худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Харин Японы хэрэглэгчид тус консолыг худалдаж авахын тулд ирэх 2-р сар хүртэл хүлээх хэрэгтэй ажээ. "Robert W. Baird & Co" компанийн шинжээч Колин Себастианы үзэж байгаагаар энэ оны 4-р улиралд Xbox One болон PS4 –ийн аль аль нь 2.5-3 сая хувь борлогдох төлөвтэй байна. Үнийн хувьд "PlayStation 4" 399 ам.доллар, Xbox One 499 ам.доллараар зарагдаж байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"X box One" консол хоногт 1 сая хувь зарагджээ | ||
Үзсэн: 2442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.