Шууд Chart

Польшийн зам тээврийн сайд бугуйн цагнаас болж огцров

2013-11-25 12:50:06

Польшийн зам зээврийн сайд, ерөнхий сайд Дональд Тускийн ойрын холбоотон Славомир Новак өнгөрсөн баасан гарагт огцорсон байна. Үүнээс өмнө прокурорууд "Новак 6600 ам.долларын үнэтэй бугуйн цагаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй учраас хууль зөрчсөн байж магадгүй" гэж мэдэгдээд байжээ.

Ерөнхий сайд Туск сурвалжлагчдын асуултанд хариулах үеэрээ зам зээврийн сайдын огцрох хүсэлтийг хүлээн авснаа хэлсэн байна. Гэхдээ мөрдлөг шалгалт явуулж, буруугүй гэдгийг нь тогтоовол түүнийг хуучин ажилд нь эргүүлэн авахад бэлэн гэдгээ ч мөн дуулгажээ. Новак парламентын гишүүн учраас халдашгүй эрхтэй бөгөөд парламентаар санал хураалт явуулж энэ эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдолд л түүнд прокурорууд ял тулгах боломжтой болох ажээ.

38 настай Новак нь ирээдүйд ерөнхий сайд болох боломжтой улс төрчдийн нэгд тооцогддог юм байна. Энэ оны эхэнд Польшийн телевизээр түүнийг Hublot, Ulysse Nardin зэрэг Швейцарийн тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй бугуйн цагуудыг зүүх дуртай гэж мэдээлжээ. Тухайн үед Новак тэдгээр бугуйн цагуудыг гэр бүлийнхнээсээ бэлгэнд авсан, мөн заримыг нь зээлж авсан гэж мэдэгдэж байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Польшийн зам тээврийн сайд бугуйн цагнаас болж огцров  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй