ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний “Е” хэсэгт багтсан Оросын “Премьер лиг”-ийн аварга “Спартак Москва” клуб, Словенийн “Марибор” клубтэй эхний тойрогтоо учраа тааран тоглолоо. Энэ тоглолт Марибор “Людски врт” цэнгэлдэх хүрээлэнд болж, 1:1 (0:0, 1:1)-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. Оросын АШТ-д хамгийн олон удаа буюу 22 удаа түрүү хүртэж байсан “Спартак” клубын хувьд хамгийн сүүлд 2001 онд лигийнхээ аваргын цомыг хүртээд байсан бөгөөд 16 жилийн дараа буюу өнгөрсөн 2016/17 оны улирал аваргын цомыг хүртсэн билээ.
Гоол: 0:1 – 59' Самедов, 1:1 – 85' Бохар.
“Марибор” – Ханданович, Милец, Райчевич, Шулер, Вилер, Кабха, Врховец (Пихлер, 79), Байде (Крамарич, 69), Ахмеди (Мешанович, 69), Бохар, Таварес.
“Спартак” – Ребров, Боккетти, Кутепов, Жикия, Ещенко, Глушаков (Самедов, 29), Фернандо, Пашалич, Комбаров (Мельгарехо, 90), Промес (Попов, 85), Луис Адриано.
Шар хуудас: Жикия (36).
“Спартак Москва” 1:1 “Марибор” | ||
Үзсэн: 2319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.