Элвис Пресли брэндийг Мерилин Монрогийн зургийг хариуцдаг компанид худалджээ. Чухам хэдэн долларын гэрээ хийгдсэн нь тодорхойгүй байгаа ч Элвис бол өнөөдөр бидний дунд амьдраагүй хэрнээ өндөр орлого олдог алдартнуудын нэг хэвээр байгаа билээ. Гэрээний хүрээнд Элвисийн охин Лиза Мэри Мемфис дэх эцгийнхээ амьдарч байсан эдлэн болох Грэйслендийг эзэмшсэн хэвээр байх аж.
Элвис Пресли 1977 оны 8-р сард нас барах үед түүний банкны дансанд ойролцоогоор 5 сая ам.доллар байсан гэлцдэг. Харин өнгөрсөн онд түүний эдлэн газраас олсон орлого 55 сая ам.долларт хүрчээ. Элвисийн нэр хүндийг маркетингийн үйл ажиллагаанд болгоомжтой ашиглахын сацуу түүний амьдарч байсан, жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болох Грэйслендээс энэ бүх орлого орж ирдэг байна. 2011 онд тэрбумтан Роберт Силлерманы удирддаг компани Грэйсленд болон "Elvis Presley Enterprises" –ийн дийлэнх эрхийг авсан юм. Харин одоо тэрээр энэ бизнесийг Authentic Brands компанид худалдсан нь энэ ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Элвис Пресли брэндийг заржээ | ||
Үзсэн: 1276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.