Шууд Chart

Эрдэм шинжилгээний хурал болно

2013-11-25 13:15:49

Монгол Улсын Ерөнхий Сайд асан, Гавьяат Эдийн Засагч П.Жасрайн 80 насны ойд зориулсан Эрдэм Шинжилгээний Хурал 11 сарын 26-ны өдрийн 13:00 цагт Эдийн Засгийн Хөгжлийн яамны хурлын танхимд болно.

Хурлын зохион байгуулагч байгууллагууд:
Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Сангийн Яам, Үндэсний Статистикийн Хороо,
МУИС-ийн Эдийн Засгийн Дээд Сургууль, Жасрай Сан
 
 Хөтөлбөр:
13:00-13:15     Хурлын нээлт
13:15-13:35     Ерөнхий сайд асан П.Жасрайн Монгол Улсын хөгжилд оруулсан
хувь нэмэр
Илтгэгч: УИХ, Засгийн Газрын Гишүүн, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд
Н.Батбаяр
13:40-14:00    Зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн эхэн үе, 1992-1996
онуудад П.Жасрайн Засгийн Газрын гүйцэтгэсэн түүхэн үүрэг.
    Илтгэгч: УИХ, Засгийн Газрын Гишүүн, Сангийн Сайд Ч.Улаан
14:00-14:45    Нээлттэй хэлэлцүүлэг
14:45-15:00    Цай, Кофе
15:00-15:20    П.Жасрай агсны Монгол Улсын Статистикийн байгууллагын
хөгжилд оруулсан хувь нэмэр
    Илтгэгч: Үндэсний Статистикийн Хорооны Дарга С.Мэндсайхан
15:25-15:50    П.Жасрай бол багш, сурган хүмүүжүүлэгч, эдийн засгийн
шинжлэх ухааны эрдэмтэн хүн.
    Илтгэгч: МУИС-ийн Эдийн Засгийн Дээд Сургуулийн статистик эдийн засгийн
тэнхмийн эрхлэгч доктор Б.Батмөнх
16:00-16:20    Нанотехнологи, мэдлэгт суурилсан эдийн засаг.
    Илтгэгч: Доктор Цэрэн
16:25-16:45    Төгрөгийн ханш, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд: Хямралаас
гарах арга зам.
Илтгэгч: Эдийн засгийн чиглэлийн багш эрдэмтдийн дунд зарласан илтгэлийн
уралдаанаас шалгарсан Тэргүүн байрны эзэн
16:50-17:00    Завсарлага
17:00-17:45    Дурсамж, хэлэлцүүлэг
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эрдэм шинжилгээний хурал болно   
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй