Шууд Chart

"Apple" компани шинэ байртай болно

2013-11-25 13:18:06

АНУ-ын Калифорни муж улсын Купертино хот дахь “Apple”-ийн шинэ төв байр таван тэрбум долларын өртгөөр босох гэнэ. Уг нь компанийн удирдлага гурван тэрбум долларт багтаахаар төлөвлөж байжээ. Зардал ийн өссөн нь байшингийн дотоод засалтай холбоотой аж. Шинжээч Питер Барроузын ярьснаар бол дотоод, гадаад заслыг төлөвлөхдөө тус корпорацийг үндэслэн байгуулагч, талийгаач Стив Жобсын санааг харгалзаж үзсэн байна.

Тухайлбал, барилгын гаднах байдал, зохиомж нь “дөнгөж газардаад буй сансрын хөлгийг” санагдуулам байх ёстой аж. Байшингийн доторх талбай хийгээд эргэн тойронд нь 300 гаруй төрлийн мод суулгасан аварга том цэцэрлэг байх аж. Мөн эрдэм шинжилгээний лабораториос гадна биеийн тамирын танхим, газар доор нь гарааш байх гэнэ. Хотын захиргаа төслийг дэмжжээ. 12 мянган хүн дотор нь ажиллах энэ байр 2016 онд ашиглалтад орно. Мөн тус компани  Санта-Клара хотод 2.4 мянган хүн ажиллах салбар байгуулж эхэлжээ.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

"Apple" компани шинэ байртай болно   
Үзсэн: 1535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй