
Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 27. Адъяа гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий
Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эцэг эхтэйгээ муудалцаж болзошгүй. Энэ нь эхнэр нөхрүүдээс, эсвэл хувийн асуудлаас ч болж магадгүй. Сарын турш гэртээ хүйтэн хөндий хандана. Эцэг эх хүүхдээ ойлгож тэдэнд туслах ёстой.
ҮХЭР (4/20-5/20)
Ажил амралтаа зохицуулж эрс тэс зан ааш гаргахгүй бол таны эрүүл мэнд сайн байна. Та тодорхой нэг зүйлд хүн бүрд нэгэн зэрэг уураа гаргадаг. Аз болоход энэ бухимдал тань түргэн намждаг. Зүрхээ хайрла. Муу санаатнуудыг бүү тоо. Тэдний үйлдлийг цагаа олоогүй тоглоом мэт хүлээж ав.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Идэвхтэй харилцаа холбоо, аялал худалдааны санаачлага гаргахад тохиромжтой өдөр. Оройн цаг хайрын асуудал таагүй байх нь. Таныг хувийн асуудлаараа ид оролдож байх үед хайртай хүн тань хэрүүл хийх магадлалтай. Шинэ мэдээлэл хай. Шинэ үйлчлүүлэгч, түншүүдтэй бол.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Цаг наргүй ажиллаж, ажил дээрхи асуудлууд гэр бүлийн төлөвлөгөөнд нөлөөлж байсан бол өнөөдөр хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзан, гэртээ урьж, сайхан хоол ундаар дайлахад тохиромжтой байна. Хүмүүсийн сул талд өршөөнгүй хандаж сур. Хүмүүстэй харьцаагаа сайжруулах нь таны зорилго. Та сэтгэлээрээ ойр дотно, эвсэг найртай байдалд л аз жаргалтай байж чадна.
АРСЛАН (7/23-8/22)
Тайван, сэтгэл санаа тогтвортой байх өдөр болно. Хоолой амьсгалын замын систем эмзэг байна. Хоолой хүзүүндээ мэс засал хийлгэхгүй байхыг зөвлөе. Өлсөж болохгүй. Үүрэг хариуцлагаас салахыг хүсэх ч хайртай хүндээ үндэслэлгүй хардуулахад хүрнэ. Та нууцлаг төлөвлөгөөнөөсөө болж хүмүүст ихээхэн анхаарал тавих шаардлагатай болно.
ОХИН (8/23-9/22)
Амьдралын эрч хүч огцом буурснаар таны биеийн байдал, гоо сайханд сөргөөр нөлөөлнө. Гэр бүлийн харьцаа, хайр дурлалын адал явдлын учир начрыг олоход таагүй өдөр. Сэтгэлийн хөөрөлттэй хүмүүс аливаа золгүй явдлын золиос болж магадгүй байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хэт их хоолоо сойж, илчлэг багатай хүнс хэрэглэснээс бие галбир сайхан болох боловч нүдний цог буурч, цонхигор болж илүү үрчлээснүүд үүснэ. Хоол хүнснийхээ чанар, хооллох дэглэмдээ анхаарал тавь.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр хоорондоо ихээхэн зөрчилтэй үйл явдлууд болно. Нэг талаас бүх зүйл сайн сайхан бүтэмжтэй боловч эрүүл мэнд таагүй болно. Гэрээсээ хол газар очиж амарч шинэ танилуудтай болж шинэ сэтгэгдлээр урам зориг ав.
НУМ (11/22-12/21)
Өдрийг зөвхөн өөрийн сонирхлоор өнгөрөөгөөд хэрэггүй. Хүмүүстэй харьц, гэрийнхэнд тань таны хайр халамж үгүйлэгдэж байгаа тул тэдэндээ анхаарал тавь. Эрүүл мэнддээ анхаар, мэдрэлийн ядаргаа болж магадгүй.
МАТАР (12/22-1/19)
Гэр бүлийн ажил төрөлдөө багагүй анхаарал халамж тавьж хандана. Та гэр орондоо эмх цэгцтэй байхыг эрмэлзэнэ. Зарим гэр бүлд шинэ хүн нэмэгдэнэ. Гэр бүлийнхэн, дотны хүмүүстээ анхаарал, халамж тавьж сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүл. Санхүүгийн асуудалд хайнга, өглөгч загнаснаас болж түрийвч нимгэн явах бололтой. Гэсэн ч найдваргүйд тооцож байсан өрөө авч чадна.
ХУМХ (1/20-2/18)
Анхаарлаа төвлөрүүлэх чадвар, зорилгодоо тэмүүлэх тэмүүлэл өндөр байна. Эрчимтэй суралцахад шаардлагатай тэсвэр тэвчээртэй бол ой санамж өндөр байна. Биеийн ачаалал ихтэй байх тул хоол хүнсэндээ жимс ногоо, далайн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэ. Иллэг, усан эмчилгээ хийлгэ. Салхинд гарч толгойгоо амраа.
ЗАГАС (2/19-3/20)
Байраа тохижуулах, гоёх шинэ эд зүйлс худалдан авахад хамгийн тохиромжтой. Гэр бүлийнхнийхээ хэрэгцээнд ч мөнгө зарлагадах болно. Гэрийнхээ тохилог тансаг байдалд анхаар. Дотнынхонтойгоо нийтэч бай. Тайван бус амьдралын хэв маяг, их ажил нь таны амьдралын шугамыг ихээхэн бууруулна. Ганцаараа байх сайхан шалтгаан ол.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн | ||
Үзсэн: 2455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.