Шууд Chart

Налайх дүүргийн уран бүтээлчид тоглолт хийнэ

2013-11-25 18:42:58

Налайх дүүргийн соёл урлагийн ордны дуу хөгжмийн багш, дуучин Д.Эрдэнэчимэг “Учрал” тоглолтоо энэ сарын 30-нд буюу ирэх бямба гарагт дүүргийнхээ соёлын ордонд 17:00, 19:00 цагаас болох энэхүү тоглолтод нь арав гаруй уран бүтээл дуулагдах аж.

Урилгаар гавьяат жүжигчин Д.Ганхуяг, А.Бүтэд, төгөлдөр хуурч Г.Эрдэнэчимэг, “Түмэн эх” чуулгын уртын дуучин Б.Мөнхбаатар, Э.Баяржаргал нар оролцох юм байна.
Д.Эрдэнэчимэг тоглолтдоо ардын, нийтийн, страд, сонгодог дуунаас түүвэрлэж дуулах юм.
 
Найруулагчаар соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ажиллаж байна.
Тоглолтоо нэрлэсэн дуу нь“Учрал” нэртэй бөгөөд түүний анхны уран бүтээл аж.
Саяхан “Навчис залбирахад”, “Шувуудын ай” нэртэй дууны болон яруу найргийн номоо гаргаад байгаа яруу найрагч Н.Минжинсайханы шүлэг Д.Билэгтийн ая гэнэ.
 
Дуучин бүсгүй 2009 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг А.Бүтэд, Ю.Гэрэлбаатар нарын удирдлага дор төгссөн аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Налайх дүүргийн уран бүтээлчид тоглолт хийнэ  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-11-25 19:10
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй